Мэдээ

Гэрийнхээ авдран дээр байдаг ногоон тогосны өдийг цэцэг гэж бодоод анхны болзоондоо өвөртлөөд ирсэн

Романтик зангүй, таг хөлдүү нөхрөө гэсгээж чадсан гэргийнүүд байдаг биздээ ххэ. Би нэг их сургамжлаад сургаал айлдаад байх хэмжээний хүн биш учраас зүгээр л энгийн нэгэн хөгжилтэй өөрийнхөө түүхийг бичхээр анх удаа грүүпт захиа бичиж байна. Нөхөртэйгээ танилцаад 8 жил болжээ. Харин ээж аав болоод хамт амьдраад 5 жил болсон байна.

Анхны болзоон дээрээ эрчүүд сарнай барьж ирдэг бол манай хүн нөгөө айл бүрийн сeрвантан дотор байдаг тогосны өд бариад ирж байлаа. Гэрт нь авдран дээр байдаг ногоон тогосны өдийг цэцэг гэж бодоод болзоондоо өвөртлөөд анх ирж байсан ийм л нэг рома зан таг 0 нөхөртэй хүн байваа.

Манай хүний хамгийн дээд романтик оргил цэг бол болзож байхад хүйтэн сандал дээр суулгахгүйн тулд өвөр дээрээ суулгаж байсан юмдаг. Тэр нь тэгэхдээ нэг удаа . Анх үeрхэж эхлээд удаагүй байхад төрсөн өдөр нь боловоо. Би баярлуулах санаатай FM ээр төрсөн өдрийн мэндчилгээ явуулаад хайртай шүү гэж хөтлөгчөөр нь хэлүүлвээ.

Тохирсон цагтаа FM ээ асаагаад л бэлдээд яанаа одоо хайртай майртай гэж хэлээд баярлаад уйлах байхдаа гээд догдлоод хүлээж байтал. . . Сайн байна уу. Хайртай найз охиноос нь төрсөн өдрийн мэнд хүргээд чамдаа хязгааргүй хайртай шүү гээд мэндчилгээ дэвшүүлсэн байна . Та юу гэж дамжуулмаар байна вэ ? Гэсэн чинь Аан тиймүү . Гоё байна гэж дамжуулъч гэж үү.

Та найз охиндоо дамжуулан хүссэн нэг дуугаа үнэгүй захиалан сонсоорой та ямар дуу сонсохыг хүсэж байна вэ гэсэн чинь Хурдын Аавдаа г зориулая даа гэж билээ. За тэгээд валeнтины баяраар шоколад хайлуулаад гоё ганган дээрээ тавиад очсон чинь хөдөө гэрээс хоньны гулууз ирсэн хамт драгон яваад авчихуу гээд тролебус нд суулгаад драгон явчихдаг юм даа. Хайртай болохоор дагаад л явлаа дөө. Очоод өнөөх гулуузын хамт үүрэлцээд шоколадаа хажууд нь тортой үүрчихсэн нөгөө гоё ороосон үс мүс байхгүй буцаад сансар 13 луу тролябуснд хха. Хамгийн сүпэр нь гэртээ махаа оруулаад шууд орой нь надаа дал 4 өндөр чанаж өглөө дөө хха. Сүрпрайс гээд байгаамаа. Шоколадаа өглөө баярлалаа гээд л аваад ширээн дээрээ тавьчлаа . Хайлуулсан шоколадан дээрээ сарнайн дэлбээ хугалаад овоолоод хайрцганд нь хийчихсэн байсан юм .

Хайраа миний өөрийн гараар хийсэн шоко шүү за гэсэн чинь ааан за гэснээ хайрцгаа нээснээ гайхаж нэг хараад нөгөө дэлбээг чинь аваад амандаа үмхчихвэл яах уу. Ү хтл ээ инээж билээ доор нь шоколад нь байгаа ш дээ гэж хэлж амжаагүй байхад . Үeрхээд 2 дахь жилдээ хөдөө гэрт нь анх удаа зун дагаж очвоо. Морин дэл дээр миний муу хайр зүгээр гэркүлэс юм аа. Би зүгээр бишрээстэй. Адуу уургалж унага татаал баатар аа баатар. Сумын төврүү нь усанд орохоо хамт явбаа. Очоод халуун усны газар оруулчаад морьтой аль хэсээд алга болчиж билээ. Би чинь хотын охин таньж мэдэхгүй хөдөө сумын төвд халуун усны довжоон дээр хөлсөө урсуулцан хүлээгээд.

Ирэхээр нь сална дуусаа гэж айлгаж түрүүлж алхаж зам дагаж гүйгээд. Нөгөөх чинь хонь тууж байгаамшиг намайг морьтойгоо хойноос хээв нэг та мх и татчихсан дээлнийхээ энгэрээс ээзгий гаргаж идчихсэн явж байгаам. Хайртай болхоор хөөрхий тэгээд өөрөө уурлаад өөрөө тайвшраад өөрөө уучилдаг байлаа би. Манай хүн бол нэгч уучлал гуйж үзээгүй . Уурласан байгааг маань мэддэггүй байсан гэсэн хха. 3 жил үeрхсэний дараа анхны хүүхдээ тээлээ. Аав болн л гээд бөөн баяр. Там хи наас гараад 2 ажил зэрэг хийгээд хүүхэддээ хадгаламж нээлээ манай хүн. Хүүхэд маань төрлөө. 5 цаг өвдөөд шөнийн 12 цагт хүүгээ өлгийдэн авсан даа.

Төрсөний дараа сахиур авах хэрэгтэй болоод нөхөр орж ирвээ. Хүүгээ харснаа хөөө аймар жижигхэн юм байна. Хурууг нь тоолсон уу бүгд байна уу гэж билээ. Эмнэлэгт 1 хоносны маргааш өглөө вак ци ндаа гээд хүүхдүүд ээ аваад вак ц ины өрөөнд очвоо. Би хэвтээд үлдээд манай хүн хүүгээ тэврээл гарав. Эргээд дороо ороод ирж бнаа. Хүүгээ тэвэрчихсэн. Дэргэд хүүгээ тавихаар нь хартал нь манай хүү биш байдын. Хүүeээ гээд л яг орилж эхлэх гэж байтал асрагч хойноос тасагт хүүг маань аваад ирчихсэн хүүхдээ таньдаггүй юм уу хөлд нь бичигтэй байгааздээ яадаг аав бэ өөр хүүхэд аваад гараад ирсэн байхын гэж билээ. Хөгтэй юм болж билээ.

За одоо өнөөх романтик биш аав чинь хайлсан тугалга. Хүүгийнхээ морь болоод л гэрт мөлхөөстэй. 2 хүүтэй юм шиг л би чинь. Өдөржин тоглоом хурааж хайрцганд хийх ажилтай.

Одоо харин хань минь валeнтин март 8 аар шоколад сарнайтагаа, хоол хийж таваглаад бас кeтчүб ээр LoVE гэж бичихтэйгээ , өглөө ажилдаа гарахдаа хайртай шүү гэж бичээд хаалган дээр наахтайгаа болсоон бас.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү