Мэдээ

Гүндалайгийн эхнэр Анжелина Жолитой адилхан уу

Цагтаа төр түшилцэж, ид мандаж явсан Л.Гүндалай сүүлийн үед гэр бүл өдөр тутмын амьдралынхаа тухай илэн далангүй сошиалаар дэлгэж налааж суух болсон.

Л. Гүндалай ТВ8 телевизийн “Нээлттэй хүн” нэвтрүүлэгт оролцож байх үеийн бичлэг сошиал ертөнцөөр шуугьж эхэллээ.

Тэрээр “би нэг зүйлийг шууд хэлчихье. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп бид хоёр зан чанар, өөр

бусад олон тал дээр ойролцоо. Жишээлбэл: Хоёулаа бизнесийн хүрээнийх. Доналд Трамп мисс эхнэртэй бол би ч бас мисс эхнэртэй. Мөн хоёулаа жижиг намаас нэр дэвшин сонгуульд оролцож байсан.

Тэгээд Доналд Трамп амжилтад хүрээгүй юм. Одоо том намаас нэр дэвшээд амжилтад хүрч байна. гээд олон зүйлүүдээр ойролцоо” хэмээн ярьжээ. Харин Гүндалай УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “ГМЕТ”, “Глобал Инвест”, “Чингэс хаан травэл”, “Батсарай” ХХК-ийн захирал байв.

Тэрээр 2 удаа гэрлэж байсан бөгөөд одоогийн эхнэр нь 1992 оны мисс Б.Аззаяа юм. Харин Доналд Трамп 34 насандаа бизнесийн од шүүрч байсан.

Анх тэр Манхеттэний Төв зогсоолын ойролцоох хуучин “Коммодор” Зочид буудлыг худалдан авч байсан бол дараа нь тэр алдарт Plaza Зочид буудлыг мөн худалдаж авснаар үл хөдлөх хөрөнгийн бизнес нь цэцэглэсэн юм. тэрээр 3-н удаа гэрлэж байжээ.

Түүний 3 дахь эхнэр Милани Трамп Словенийн супер модель, үл хөдлөх хөрөнгийн шаггүй чадварлаг бизнес хатагтай.

Л.Гүндалай эхнэр, охидууддаа тун ч хайртай нэгэн бөгөөд үргэлж эхнэрээ хорвоогийн хамгийн хөөрхөн хүүхэн хэмээн өргөмжилдөг. Тэгвэл сүүлдээ бүр Холливуудын алдарт од үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жолитой эхнэрээ зүйрлэх болсон гэнэ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү