Мэдээ

Г.Төгөлдөр : Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно…

Цусны цочмог хорт хавдраар оношлогдож, хүнд өвчинтэйгөө тэмцэж байсан Реппер, ая зохиогч, продюсер Lil Tug E буюу Г.Төгөлдөр тэнгэрийн оронд заларчээ.

Тэрээр, “Би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно. ” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичиж байжээ.

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь жилийн өмнө оношдлогдсон билээ. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй байсан бөгөөд урлагийн одууд маань хандивын тоглолт хийн сайхан сэтгэлт ард түмний тусламжтай Истанбул хотыг зорьж “İstinye Üniversitesi Hastanesi Medical Park”-д хэвтэн эмчилгээгээ эхлүүлж байсан юм.

Төгөлдөрийн ээж Л.Ганчимэг: Манай хүү /Төгөлдөр/ -ийнхөө найзууд болон элэг нэгт Монголчууддаа маш их баярлаж байна. Хүүгээ хорт хавдартай гэхийг сонсоод тэнгэр хөмөрчих шиг л санагдсан.

Гэхдээ та бүхнийхээ тус дэмийн ачаар хүүгээ эдгээгээд эх орондоо удахгүй очно гэдэгт итгэл төгс болсон. Тус дэм болсон бүх хүмүүстээ талархаад баршгүй.. Эмчилгээ амжилттай болж эх орондоо удахгүй очно гэж итгэж байна. Тус дэм болсон бүх хүмүүстээ баярлалаа. Нэг ч хүн битгий өвдөөсэй. Маш их баярлалаа хэмээн хэвлэлд сүүлд өгсөн ярилцлаганд дурджээ.

Ар гэр төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү