Мэдээ

Г.УНДАРМАА: Надад дутагдаж байсан хоосон орон зайг охин маань дүүргэж өгсөн

Жүжигчин Ундармаа олон сайхан уран бүтээлээрээ үзэгч олонтой уулзахаас гадна сайн үлсийн маш олон зүйлийг хийсэн нэгэн.

Энэ ч түүнийг ямар хичээнгүй дайчин бүсгйү болохыг харуулдаг. Харин гэр бүлинй хувьд хань охин хоёртойгоо

амьдардаг гэдгийг хүн бүхэн мэдэх бизээ. Түүний охиныг даруухан сайн охин гэж хэлэлцэх нэгэн байдаг юм билээ. Харин жүжигчин Ундармаа “Охин маань эрх танхи өссөн, их хүмүүжилтэй.

Том болоод надад эрхлэхгүй байгаа юм шиг санагддаг. Би хааяа охиндоо “Аав, ээж хоёрынхоо өвөрт хамтдаа унтчих л даа” гэхээр “Өө, үгүй, үгүй” гэдэг /инээв/.

Хүүхэд том болохоороо ялангуяа охин хүүхэд их тустай юм байна. Бид хамтдаа олон зүйлийн талаар ярилцдаг. Ажлын, хувцасны талаар гээд л охин бид хоёрын ярианы сэдэв зөндөө. Сая сүүлийн уран бүтээл дээр охин минь хоёр сар шахам ээжийнхээ туслахаар ажилласан.

Ингээд анзаарахад миний ажлыг их гоё цэгцэлж өгдөг, нямбай, хичээнгүй болсон байдаг шүү. Зөвхөн миний ажилд төдийгүй гэрээ цэвэрлэх, хоол хийхээс авхуулаад бүхий л зүйл дээр надад тусладаг, их нэмэртэй, дэмтэй байдаг. Би төрсөн эгч, эмэгтэй дүүгүй. Тийм болохоор надад дутагдаж байсан хоосон орон зайг охин маань дүүргэж өгсөн шүү. Өөрт нь таалагдахгүй зүйлс байвал их эвтэйхнээр хэлж ойлгуулдаг.

Хааяа миний хувцас, гоёлыг хараад тоглоомоор “Тэгээд ингээд явах зүгээр үү, тээ” гээд л кинон дээр хэлдэг үгсийг маань ашигладаг” гэжээ

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү