Мэдээ

Дуучин Ану 5 охины дараа гарсан ХҮҮГИЙНХЭЭ зургийг анх удаа ИЙН ХАРУУЛЛАА.

Алдарт эхийн 2-р одонг 3 жилийн өмнө авч байсан үзэсгэлэнт бүсгүй Ану нь энэ жил алдарт эхийн 1-р одон авах болжээ. Учир нь зургаа дахь үрээ төрүүлсэн тэрээр энх амаржиж, бяцхан үрээ эрүүл бойжуулж буй.

Зургаан хүүхдийн ээж тэрээр өөрийн ажлын хажуугаар сайн ээжийн үүргээ гүйцэтгэж охидуудаа сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, нялх үрээ асран тойглох зэрэг олон олон ажлуудыг зэрэг амжуулдаг байна.

Тэрээр сүүлийн үед өөрийн нэрээр овоглосон монгол бренд үүсгэн байгуулсан бөгөөд түүнийхээ бренд хөгжүүлэлт, маркетингийн ажлыг бие даан гүйцэтгэж буй юм.

Бяцхан үрсийн ээж тэрээр үрсийнхээ эрүүл саруул өсөлт хөгжилтөд ээж хүний үүргээ биелүүлэхийн тулд эрүүл аюулгүй байгалийн гаралтай хоол хүнс, тав тухтай орчинд өсгөн хүмүүжүүлэхийг зорьдог ажээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү