Мэдээ

Дуучин Л.Ган-Эрдэнэ: Хүүхдүүд маань ийм сайхан бэлэг бэлэглэлээ

Дуучин Л.Ган-Эрдэнэ: Хүүхдүүд маань ийм сайхан бэлэг бэлэглэлээ
21 минутын өмнө

Камертон хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ урлагаасаа хөндийрөөд гэр бүлдээ илүүтэй цагийг өнгөрүүлэх болсон. Түүний гэргий “Жигүүр гранд” компаний ерөнхий захирал Д.Баттөрийн охин Б.Уянга билээ. Тэд суугаад гурван хөөрхөн хүүгийн аав ээж болсон.

Ойрхон төрсөн дэрсхэн гурван хүү нь сошиал орчинд хүмүүсийн хайрыг ихэд татдаг бөгөөд цахим орчинд “G kids” гэх пэйжтэй. Мөн энэ жил

Л.Ган-эрдэнийн гэр бүлд нэгэн сайхан баярт мөч тохиосон нь бяцхан гүнжээ өлгийдөн авсан билээ. Ганаад адтай сэргэлэн 3 хүү нь бэлэг бэлэглэсэн бөгөөд энэ талаар тэрээр цахим хуудаснаа:

“Хүүхдүүд маань ийм сайхан бэлэг бэлэглэлээ. Аав нь одоо ямар ч хүйтэн байсан даарахгүй юунд ч шантрахгүй няцахгүй энэ хорвоогийн хамгийн хүчирхэг ааг омог нь багтаж ядсан яагаад ч дундрашгүй агуу эр хүн болголоо доо. Энэхүү сайхан аз жаргалыг бүхий л сайхан аавуудтай цуг хуваалцья” хэмээжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү