Мэдээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн ГАНЦААРАА болжээ

Өнгөрсөн 9-р сарын 27-ны өдөр үзэгч фэнүүддээ зориулан Дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүл хамтран дуулаач О.Баянмөнх нар хамтран уран бүтээлийн тоглолт болох “Найрсан дуулъя” тоглолтоо толилуулсан билээ. Уг тоглолтын дараа хайртай гэргий Солонгон ааштаа дагуулан Хөвсгөл нутгийн зон олондоо тоглолтоороо уулзан учирч явах болов.

Тэгвэл тоглолт бүрийн арын албаны түшиг тулгуур болсон хайрт эхнэр Ананда нь нийслэл хотруу буцаж дуучин Т.Дэлгэрмөрөн Хөвсгөл аймгийн сумдаар үзэгч түмнээ баясгаж “ганцаараа эморон” гундуухан яваа тухайгаа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн: “Юунд ч шантрахгүйгээр ямар ч цаг үеийг даван туулж, эргэж хөврөхгүйгээр зорьсон бүхэндээ үнэнчээр зүтгэж, дуртай зүйлийнхээ төлөө энэ насныхаа амьдралыг зориулж чадвал, үр дүнд нь чиний бүтээсэн хөдөлмөрийн чинь үнэ цэнэ буянаараа эргэж, хэн байсныхаа хэрэг зоригийг бүтээдэг юм аа.Ямар ч зүйлийг бага гэж гололгүй, цөөхөн хэмээн шигшилгүй үр дүнгээ л мэдэр.Тэр цагт чи өөрөө өөртөө эзэн болж, өөрийгөө бас өрөөлийг хүндэтгэх хүчтэй бас энэрэнгүй болно.

Харин чиний тэр их хичээл зүтгэлийг чинь хуваалцан түших хэн нэгэн ойлгож хайрлан хамгаалахгүй бас өөрчлөгдөхгүй байгаа бол тэр биш, түүний цаад талд нь жинхэнэ ойлгож хүндлэх бүүр азтай нэгэн хүлээж байгаа гэдэгт итгээрэй, бусад нь бол зүгээр л чиний амьдралаас олж авсан дадлага туршлага өөдлөн дээшлэх шат болон үлдэнэ.

Учир нь чи хорвоод ганцаараа л төрсөн даван туулагч, түүнийг чи өвдөхдөө бөс өнчрөхдөө, сүүлд нь үхэхдээ л ухаарч, чамаас өөр чамайг мэддэг бурхан ч байдаггүйг олж харна аа. Үүнийг амьдрал гэдэг болохоор, хүн золонг мартах гэж жаргалыг зохиодог юм.Тэр зохиол чинь чиний үр хүүхэддээ үлдээх роман байх болно. Паа ямар аймаар юм биччих вэ, эмороод байгаа юм биш үү дээ, олон хоног ганцаараа яваад эр хүн чинь гхгхгх…” гэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү