Мэдээ

Дуучин Ука зүс ижил охиноо анх удаа ил гаргав

Монголын рок попын ертөнцөд өөрийгөө тамгалж яваа уран бүтээлч бол “Киви” хамтлагийн дуучин Ука.

Өдгөө 40 насны босго алхсан тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө Эрдэнэчулуун гэх залуутай гэр бүл болж, хүү охин хоёроо Англи улсад төрүүлсэн.

Хэзээнээс хувийн амьдралаа, тэр дундаа хүүхдүүдээ нууцалдаг тэрээр анх удаа охиноо олны өмнө ил гаргажээ. Түүний охин өдгөө 4 настай бөгөөд ээжтэйгээ “өвчсөн” мэт ижилхэн ажээ.

Дуучин бүсгүйн хувьд дахин хүүхэд төрүүлэх бодолгүй бөгөөд цаашдын уран бүтээлдээ анхаарна гэдгээ нэгэн лайваар хэлж харагдана лээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү