Мэдээ

Дуучин Ука ээжийнхээ үүргийг гүйцэтгээд завгүй

Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ.

Түүний хувьд “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажиллаж залууст илүүтэй танигдсан.
Халуухан, мэдрэмжтэй, цоглог, золбоолог гэх тодотголыг үзэгчдээсээ сонсдог тэрбээр өдгөө ээжийнхээ үүргийг гүйцэтгээд урлаг, уран бүтээлээсээ түр завсарлага аваад байна.


Тэрбээр дэрсхэн төрсөн хүү, охин хоёртой. Том хүү нь энэ жил дунд сургуулийн сурагч болсон бол бяцхан охин нь дөрвөн нас хэдийнэ хүрсэн.


Дөчин насны дөрөө жийсэн түүнийг хэн ч харсан хорин хэдтэй л гэж хэлмээр. Ука 1979 оны 11 сарын 6-ны өдөр төрсөн бөгөөд одоо 43 настай гэдгийг хүмүүс бараг мэддэггүй. Цэцэрлэгт байхдаа шалныхаа модыг хөгжим болгон барьчихаад дуулж бүжиглэдэг байсан тэрбээр Улаанхуаранд байдаг 44 дүгээр дунд сургуулийг төгссөн аж.

Ямар ч юмханаар өөрийгөө болгодог Ука наймдугаар ангид байхдаа өргөн өмд олдохгүй болохоор нь аавынхаа өмдийг өмсөөд сургууль руугаа явжээ. Мода дагадаг Укаг өргөн өмдтэй сургууль руу оруулахгүй болохоор сургуулийн үүд хүртэл өмсөөд, завсарлагаанаар дахиад л өмсчихдөг байсан гэдэг.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү