Мэдээ

Дуучин Эрка жагсаал дээр очиж улстөрчдийг бут ниргэв

Дижитал хамтлагийн дуучин Эрка:

“Гучин жил тэд Монголын төрийг барьсан
Гучин жил ичих нүүргүй худлаа ярьсан
Гучин жил хулгай луйврын үрийг тарьсан
Гучин жил бидний толгой дээрээс сарьсан

Картны талханд үзэлцсэн бацаанууд байлаа
Карма хоосон ч нэг нэгнээ хүндэлдэг байлаа
Кинон дээр гардаг шиг бидний амьдрал өөрчлөгдөж
Комунизм биш эрх чөлөө шинэчлэл өөрчлөлтийг

Авчирна гэж ах эгч нар талбай дээр жагсаж
Ард түмэн дэмжиж уриа лоозон агсаж
Ерэн оны хувьсгалыг эхлүүлсэн билээ
Ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө

Аав ээжүүд ганзаганд гүйж шүдээ тас зууж
Алагхан үрсээсээ нулимсаа нууж
Алдаж онож зүтгэсээр энд хүрсэн байна
Нэг л мэдэхэд гучин жил өнгөрсөн байна

Гучин жилийн дараах амьдрал гунигтайхан байна
Гудамжинд зөрөх хүмүүсийн харц уйтайхан байна
Сэтгэл гундуухан байна итгэл гандуухан байна
Галзуурахад ганц хуруу дутуухан байна

Үг хэлэх эрх чөлөөг олгосон ч хариуд нь
Үгээгүй ядуу амьдрах хувь тавиланг оноожээ
Үнэ цэнэгүй болсон худал бүхнийх нь хариуд нь
Үйлийн үр ирнэ гэдгийг эргээд нэг санаачээ

Үзэл бодол эрхэм хэдий ч худалдаж болдогийг
Үнэн хүчтэй ч худалд бас дарагдаж болдогийг
Үрсийн минь ирээдүйг хулгайчууд шоглодогийг
Үзэж байна гучин жил улсаар яаж тоглодогийг

Хийж чадах залуучуудаа улс нь үнэлсэнгүй
Хичээсэн ч Монгол хүнээ төр нь хүндэлсэнгүй
Харийг зорих залуучуудын цуваа тасарсангүй
Харц ард нь зүтгэсэн ч улс төр нь засарсангүй

\

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү