Мэдээ

Дуучин Э.Дашням бие даасан тоглолтоо хийхээр болжээ

“Монгол HD” телевизээс зохион байгуулсан “The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрөвт шалгарсан дуучин Э.Дашням бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, ирэх 11-р сарын дундуур “UB” паласт зохион байгуулах бөгөөд тоглолтын бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.

Тэрбээр шоунд оролцохдоо “Өнө мөнх орон”, “Нэргүй салхи”-ийг дуулсан нь олны талархлыг ихэд хүлээсэн, монгол түмний хамгийн хайртай оролцогчдын нэг нь болж чадсан юм.

Э.Дашням монгол дууны шатанд “Нэргүй салхи”, “Гавалмаа”-г хоршуулан дуулсан нь дэлхийн шилдэг үзүүлбэрийн нэгээр шалгарч, монгол дуу, монгол дуучин дэлхийд үнэлэгдсэн юм. Байгаагаараа, эгэл боргил зангаараа, эвлэгхэн, мэдрэмжтэй хоолойгоороо олонд танигдсан түүний өвөө нь Монгол Улсын төрийн хошой шагналт,

Ардын жүжигчин, Монгол Улсын Төрийн дуулал, “Хэнтийн өндөр ууланд” хийлийн гоцлолыг бичсэн, алдарт хөгжмийн зохиолч, удирдаач Билэгийн Дамдинсүрэн билээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү