Мэдээ

Дэлгэрмөрөн: Заримдаа машиныг маань аччихдаг. Тэгээд өөрөөсөө ичдэг

Дуучин Дэлгэрмөрөн:

“Хаяадаа би зөвшөөрөлгүй газар машинаа байршуулаад гараад ирэхэд аль хэдийн ачилтынхан аваад явчихсан байдаг.

Мэдээж хамаг хараал ерөөлөө урсган байж хаана байгааг нь олж мэдээд очиж авахдаа өөрөөсөө маш ихээр ичиж энэ хотын төлөвлөлт инээ тэрээ гэж баахан худлаа болсон болоогүй юманд буруугаа тохож байж сэтгэл санаагаа уужруулдаг даа.

Тэгээд би боддог юм. Нээрээ л бид эх орондоо л ингэж эрхэлээд байгаа болохоос өөр хүний нутагт яаж хууль дүрмийг нь сахин биелүүлдэг билээдээ гэж бодонгуутаа Эрээний хил дээр аймаар соёлтой дугаарлан зогсдог мөртлөө Замын-Үүдийн хил дээр яаж эргүүтэж байсныгаа санаад ичээд байдаг.

Хүн бүхэнд зовлон байна аа байна, гэхдээ хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг шиг Монголчууд бид л бие биенээ ойлгож хүндлэхгүй юм бол өөр мануусыг хайрлаад байгаа нь яг үнэндээ ээж аав, эхнэр хүүхдүүд л байх.

Тийм болохоор эх орондоо эрхэлж амьдарна аа гэдэг нь энэ улсынхаа хууль дүрмийг уландаа гишгэлнэ ээ гэсэн үг биш байх нь ээ тийм ээ?

Хаяаадаа надаас бас ухаан урсаад байгаа биз гхгхгх санаа зовчихлоо.Тэр цагаас хойш их л ичдэг болсондоо” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү