newsМэдээ

Дөрвөн жилийн турш гудамжид хаягдсан нохой муурыг аварч, эзэнтэй болгож буй “буянтай үйлстэн”

Түүнийг Б.Ариунболд гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй, “Азтай савар” амьтанд хайртай залуусын группын гишүүн. Б.Ариунболд дөрвөн жилийн турш гудамжид хаягдсан нохой, муурыг аварч эзэнтэй болгох ажлыг сайн дураараа хийж буй нэгэн.

Хүмүүс нохой, муур анх авахдаа насан туршид нь тэжээж, харж чадах эсэхээ сайн бодож байх хэрэгтэйг сануулсан юм. Учир нь нялх байхад нь аваад том болоод ирэхээр нь гудамжид гаргаж хаяснаар гудамжны амьтны тоог нэмэгдүүлж байгааг хэлсэн юм.

Гудамжид гарсан нохой, муурыг буудаж устгалд оруулах бус “спей” үр дүнтэй бөгөөд, хүнлэг арга хэмээн ярилаа. Нохой, муурыг хүүхдүүдийн нүдэн дээр буудаж, устгалд оруулж байгаа нь хэрцгий арга болохыг онцолсон юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү