Мэдээ

Дөрвөн өнчин хүүхэд Ц.Мөнхтуяа багшийгаа бараадан, төвийн сургуульд суралцахаар боллоо

Манай сайтын сурвалжлах баг СХД-т бие даан амьдарч байсан 4 өнчин хүүхдийн асуудлыг хөндөн сурвалжилсан.

Уулын орой дээр, хашаа хороо муутай газар тохь муутай монгол гэрт согтуу хүмүүсээс айж амьдарч байсан хүүхдүүдийн амьдралыг сурвалжлан нийтэлснээр хүүхдүүдийн амьдралд тулгамдсан асуудлаад эхнээсээ шийдэгдсээр байна.

Тодруулбал, насанд хүрээгүй захиран зарцуулах эрхгүй заалтаар хуримтлагдаад байсан халамж, тэтгэмжийн мөнгүүдийг олгосон. Мөн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэл, багш нарын өрнүүлж буй тусламжийн аян олны анхаарлыг татсан. Хамгийн сүүлийн мэдээллээр хүүхдүүдийг Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль руу шилжүүлэн сургахаар болжээ. Учир нь хүүхдүүд одоогоор тус сургуулийн ойролцоо багшийнхаа өдөр өнжүүлэх төвд амьдарч байгаа юм.

Бид хүүхдүүдийг хамгаалж, туслалцаа үзүүлэн, өдөр өнжүүлэхийн байрандаа амьдруулж буй багш Ц.Мөнхтуяатай холбогдож, хүүхдүүдийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Ц.Мөнхтуяа багш “Хүүхдүүд маань миний түрээсэлдэг өдөр өнжүүлэх байранд амьдарч байгаа. Ямартай ч эхний ээлжинд энэ байрандаа ойрхон сургуульд шилжүүлж оруулахаар боллоо. Цаашдаа багш нь их өөдрөгөөр харж байна л даа. Одоо хандивын мөнгө 9 сая 300 мянга цуглаад байна. Энэ мэтээр цуглуулсаар хүүхдүүдээ нэг өрөө байртай болгоно гэсэн зорилготой байна. Хаана байрны боломж гарах нь уу тийшээ бас шилжих л болох байх. Юутай ч тэр цаг болтол дулаахан, айх аюулгүй эндээ амьдраад, сураад байлгаж байна” гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү