Мэдээ

Д.Амартүвшин “Битүү хулгайч улс төрчид байхад Монголд амьдрах арга алга” хэмээн гадаадад гарч ажилд орсон тухайгаа мэдэгдэв

Цахим орчинд тун идэвхтэй байдаг өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээр нь Comedy Lab stand of comedy клубын комедиан Д.Амартүвшинг хүмүүс түүнийг андахгүй.

Тэрээр “Гэр” монголын анхны реалити шоунд оролцож тэндээсээ Золоо гэх бүсгүйг ханиараа сонгож хөөрхөн охины аав ээж болцгосон билээ.

Гэвч энэхүү амьдрал нь удаан үргэлжлээгүй хоёр тийш бoлсон юм. Охиноо өөр дээрээ авч хэсэг ганц бие аав тодотголтой явсан тэрээр заяаны хaниа олж хүүгээ өлгийдөн авсан юм.

Тэгвэл комедиан залуу манай улсад амьдрахад их хэцүү байгаа учраас гадаад улсруу хөдөлмөр эрхлэхээр явсан тухайгаа өөрийн цахим хуудснаа нийтлэжээ.

Тэрээр “Битүү хулгайч улс төрчид бхад төрийн компаниудын засаглалыг яаж ч сайжруулаад хулгай нь зогсохгүй шүү дээ! Төрийн компаниудын засаглалыг сайжруул гэж ярьж бгаа хүмүүс ихэнхдээ тэндээс ашиг хүртэгсэд бдаг. Австралидаа хэсэг бхаар шийдлээ! Ажилдаа орсоон! Кк”хэмээжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү