Мэдээ

Д. Галбаяар: Кино дэлгэцэнд гарахаас өмнө дүүгийнхээ талаар бичих гэхээр бурхан болоочоор маркетинг хийлээ гэх болов уу гэж эмээгээд байлаа.

Кино дэлгэцэнд гарахаас өмнө дүүгийнхээ талаар бичих гэхээр бурхан болоочоор маркетинг хийлээ гэх болов уу гэж эмээгээд байлаа. Одоо нэгэнт кино нээчихсэн болохоор бичилгүй л яахав. Манай хүн намайг “Дашийн Гал” гэж авгайлна. -Болиоч дээ рецетив гэмт этгээд шиг эвгүй нэр юм гэхээр -Хаха тэр тусмаа сүртэй шдээ ахаа л гэнэ

. Эдний ангийхан надтай их дотно байлаа. Ялангуяа Шагай,Билгүүн хоёртой бүр ч илүү байж. Ганбаатайгаа хааяа нэг таарахаар мань хүн битүүхэн надад санаагаа хэлнэ.

-Дашийн Гал ах их заваан шд. Миний ёстой тасарцан алиануудыг огт авахгүй хэрнээ Шагайгийн тун тааруу алиаг ёстой нусаа сугартал авах юмаа гээд инээнэ. -Яахав дүү нь цаагуураа намайг тоогоочээ л гээд байгаа ухаантай юм шдээ.Та чинь муу дүүгээ нэг ч кинондоо авахгүй юм гээд л тоглоом шоглоомын завсраар тасхийтэл хэлж л орхино

.Ингэж явсаар #Гаднынөлөөгүй кино хийгдэхээр болж дүүтэйгээ жүжигчнийх нь хувьд учирлаа. Зохиол дээрх хамгийн эвгүй дүр байсан лдаа. Яагаад ч юм тэр үед надад энэ дүрийг ямар ч сонголтгүйгээр түүнд өгье л гэж бодогдсон. -Ээ ахаа би бардаг болов уу? Хоёр хоног өгөөч! Жоохон бодоодхоё! Гэлээ.

Хоёр хоногийн дараа грүпп цуглахад тэрээр хэдийнэ дүр дээрээ ажиллаад эхэлчихсэн байсан. Гэхдээ нэг л болж өгөхгүй яваад л байсан. Тэгтэл Сарантуяа эгчтэй хоол иддэг хэсэг дээр Ганбаагийн нүд нь эргэлдээд тогтож өгөхгүй яг л хулгай хийчихсэн хүүхэд шиг хулмагнаад байхаар нь би өөрийн эрхгүй ориллоо.-Наадах чинь байна шдээ Ганбаа наадах чинь байхгүй юу даа! Чи олчихлоо наадхаа битгий алдаарай! Гэсэн манай хүн ч урамтай цаашаа зургаа дуусгасан даа. Бид бүгд л буцах хорвоо болохоор яалтай ч билээ дээ. Гэхдээ надад дүү маань хэзээ ч бурхан зүг болсон гэж бодогдоогүй. Магадгүй би өөрөө энэ киноны эвлүүлгийн ажлыг хийсэндээ ч тэр үү түүнтэй хамгийн сүүлд салах ёстой хийсэн байх гэж бодогддог. Сүүлчийн замд нь үдчихээд орж ирээд комьпютерээ асаагаад кино прожектоо нээхэд дүү маань урдаас гараад л ирнэ.Дахиад л хараад л сууна. Чи одоо алга гэхдээ чамайг үзэгчид яаж хүлээж авах бол хоёулаа харна даа тээ? Гээд л дэлгэцтэйгээ ярина. Өнөөдөр кино чинь дэлгэцэнд гараад үзэгчиддээ үнэлүүлж байна. Чамаар тэд бахархаж байна. Чи чадсан шүү миний БҮДҮҮН ДҮҮ минь…

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү