Мэдээ

Д.Ганбат УИХ-ын даргад үнэмлэхээ өгч, “агсам тавив”

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Чуулган нээхээс өмнө УИХ дахь АН-ын гишүүн, өөрийгөө бүлгийн дарга гэгддэг Д.Ганбат “агсам тавив”. Тэрбээр чуулганы танхимд микрофонгүй орилж, өөрийн гишүүний үнэмлэхийг УИХ-ын даргын ширээн дээр аваачиж, тасхийтэл хүчтэй тавиад гарав.

Тэрбээр гарч ирээд мэдээлэл хийхдээ “Энэхүү үйлдлээрээ УИХ УИХ биш болсныг, хууль тогтоох байгууллага гүйцэтгэх байгууллагад хамаг юмаа шилжүүлээд хяналт тавих ямар ч боломжгүй байна гэдгийг илэрхийлсэн” хэмээв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар бичсэн самбарууд чуулганы үүдэнд дэлгэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү