Recetas

Д.Гансүрэн: Бодлого нь хэрэгждэггүй, улс орон нь урагш ахидаггүй байж болохгүй. Ний нуугүй хэлэхэд тэр хүн Монголчуудыг хагалан бутаргаж, доромжилдог

“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэнтэй товч ярилцлаа. Та өчигдөр мэдээлэл хийж, тэмцэгч Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг хэрээс хэтэрч байна гэж дүгнэлээ.

Үүнийгээ тодруулахгүй юу?

Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрхтэй. Гэхдээ ардчилсан орон, хүний эрх гэдэгт дулдуйдаж, Монгол үндэстэн дотор хагарал гаргах, талцуулах үйлдэл хэрээс хэтэрлээ. “Хуваа, захир” гэдэг гадны технологи байдаг юм. Энэ технологийг хэрэгжүүлж, өнгөт хувьсгал хийх гэж байгаа үнэр Д.Монголхүү, Э.Одбаяр тэргүүтнээс үнэртээд байгаа юм.

Иймээс Монголын үндэстний үзэлтнүүд бид эв нэгдлийг эрхэмлэж, тэдгээр хүмүүсийг няцааж байна. Монголчууд эв эеэ бэхэл ээ. Эвтэй бай. Битгий харийнхны идэш бол. Эдгээр нөхөд Монголын биет болон биет бус өв рүү их халдсан. “No Naadam” бол Монголын бахархлыг үгүй хийх л зорилготой байсан. Магадгүй одоо “No цагаан сар” гэх биз.Та бүхэн өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Д.Монголхүү, Э.Одбаяр тэргүүтний ард Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Эрдэнэ нар байгаа гэж хэлсэн…

Э.Одбаярын аав нь Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ. Ер нь үнэр нь андашгүй шүү дээ. Неолибериалуудын хийж байгаа явуулга, тэдний гар хөл болсон л нөхдүүд байна. Эд нар одоо болих хэрэгтэй. 30 жил ийм маягаар Монголыг самарч ирсэн. Бид төрийн тогтвортой хөгжлийг эрхэмлэж байна. Түүнээс биш урьдынх шиг Засгийн газар нь байнга солигддог, бодлого нь хэрэгждэггүй, улс орон нь урагш ахидаггүй байж болохгүй. Одоо бид харийнхны тоглолтыг ойлгодог болсон шүү дээ.

Тиймээс бид эдгээр хүмүүсийн эсрэг дуугарч байгаа.
Таны гэр бүлтэй холбоотой буюу өөрөөр хэлбэл нөхөр нь фашист байхад яагаад эхнэрээр нь олимп шүүлгэдэг юм бэ? гэсэн гомдлыг олон улсын байгууллагад илгээсэн тухай ярьсан. Яг юу болсон юм бэ?Энэ бол арчаагүй хүмүүсийн үйлдэл л дээ. Хүний ар гэрээр оролддог. Энэ тэмцэгч гэгчид өөрсдөө ямар увайгүй, өөдгүй, хачин муухай хүмүүс вэ гэдэг нь мэдэгдэж байгаа юм.

“Элийрэгч” Уянга гэгч нь Олимпийн хороо, Powerlifting-ын холбоо зэрэг дэлхийн холбоод руу Англи хэлээр захиа явуулсан байсан. Тэр хүн өөрөө Монголд байдаггүй. Гадаад хүнтэй суусан гадны агент.

Ний нуугүй хэлэхэд тэр хүн Монголчуудыг хагалан бутаргаж, доромжилдог. Яахав тэр хүн хэзээ нэг өдөр тэнгэрт ниргүүлэх байх. Тэр хүний хаягаар нилээн хэдэн олон улсын байгууллагын төлөөлөл рүү захиа бичсэн байсныг нь би мэдсэн. Харамсалтай нь тэр хүний хэлснээр болчихгүй л дээ. Араар юм хийдэг, өөдгүй, хогийн зан гаргадаг этгээд байна лээ.Зарим нэг хүмүүс та болон танай хөдөлгөөнийхнийг фашист, нацист гэж дүгнэдэг нь нууц биш. Та үнэхээр фашист, нацист юм уу? Ер нь та яг ямар үзэлтэй юм бэ?

Их амархан.Үндэстэн гэж юу вэ? гэдгээс асуудал гарч ирдэг юм. Монгол үндэснийхээ эрх ашгийг хамгаалж, үндэснийхээ өөрийнх нь дангааршил буюу өв бүхнээ хамгаалан тэмцэж байгаа хүмүүсийг үндэсний үзэлтэн гэж хэлж байгаа юм. Түүнээс биш Гитлерийн Герман шиг фашизм гэж байхгүй. Харин Монгол ард түмэн, үндэстэн гэж байна. Бусдаас ялгарах хэл соёл, газар нутагтай. Үндэсний үзэлтнүүд чинь энэ бүгдийгээ л хамгаалдаг. Түүнээс биш бусдыг дарамтладаг фашист гэх зүйл байхгүй.

Энэ дашрамд хэлэхэд бид нар олон жил энэ ажлаа хийгээд явсан. Монгол хүний төлөө, Монголын гол горхи, хил хязгаарын төлөө олон жил явсан. Харин энэ хүмүүсийг нэг хүний төлөө хуруугаа хөдөлгөснийг нь мэдэхгүй. Нэг гол горхины төлөө очиж байсныг нь мэдэхгүй. Миний маш олон бичлэг Youtube.сom-д байгаа.

Монголын ард түмэн мэдэж байгаа. Тийм учраас би өнөөдөр бардам хэлчихье. Та нар Монголын төлөө нэг юм хийчихээд дуугар. Битгий хагалж бутаргаж, үгүйсгээд, Монгол хүн бүрийг доромжил. Монголын үнэт зүйл, өв соёлыг доромжлоод та нар хол явахгүй.

Та нарыг мэдэж байгаа. Сэм ахын чинь тоглолт явж байгааг мэдэж байна. Сэм ахын чинь тоглолтоор Монгол улс 30 жил яаж доройтсоныг мэдэж байгаа. Монголчууд ухаантай ард түмэн шүү дээ.

Наад тоглолт чинь өмхий үнэртэй байна. Одоо боль гэж хэлмээр байна. Монголчууддаа хэлэхэд эв эеэбэхэл. Эв найрамдалтай бай. Засаг төрөө улам хүчирхэг болго. Мэдээж төрд бүгд сайн хүмүүс байхгүй. Бүх юм төгс биш. Сайн муу нийлж сав дүүрдэгийг эцэг өвгөд зааж ирсэн. Хамгийн гол нь эв эеэ бэхлэх ёстой.
Баярлалаа.Ярилцсан Н.Энхдэлгэр

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү