Recetas

Д.Мөнх-Эрдэнийн дэлгэсэн үнэн ба Х.Баттулгын идсэн хулгай

Өнгөрөгч Мягмар гаригт иргэн Д.Мөнх-Эрдэнэ ээлжит лайваа хийлээ. Лайвынх нь сэдэв “Мянганы тонуулч Х.Баттулгын тухай…”Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын төмөр замын х эргээс эхлээд улс төрийн наймаа, хонжоо, заналтайгаар огцруулсан Н.Алтанхуягтайгаа хэрхэн эрх ашиг нэгдсэн хийгээд АН-ыг яаж “алсан”, түүний утсан хүүхэлдэй болох Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь нарын талаар иргэн Д.Мөнх-Эрдэнэ жинхэнээсээ цензургүйгээр шүгэл үлээв.

Сүүлийн үед үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ АТГ болон ц эрэг, ц агдаагаар айлгах, аль эсвэл гүтгэж харлуулах явдлыг дээрээс чиглэлтэйгээр явуулах болсон.

Жишээ нь, Д.Мөнх-Эрдэнийг гурван жилийн өмнө эцэслэгдсэн х эргээр АТГ дуудан байцааж байгаа нь нэг ёсондоо “амыг нь үдэх” зорилготой. Д.Мөнх-Эрдэнэ маш олон даргын хулгай луйврыг дэлгэж, эмзэг цэг дээр нь хатгасан учраас

.Гэхдээ Д.Мөнх-Эрдэнийн өчигдрийн лайваараа АН-ыг яагаад Х.Баттулга болоод Н.Алтанхуяг нарт өгч болохгүйг зураг хөрөгтэй, баримт нотолгоотой дэлгэрэнгүйгээр тайлбарлав. Тэнэг хүн ч ойлголт авахаар.Зэрэгцээд “Улаан бал”-аар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Онц их хурлынхаа талаар, АН-ын дотоод хагарал, талцал, баруун, зүүн үзлийн тухай бас ярьж, Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын гар хөл биш болохоо залруулав.

Түүнчлэн Х.Баттулга Монгол Улсыг хэрхэн хорлосонд эмзэглэж явдгаа, төмөр замын төслийг гацааж, нүүрсний экспортыг айдас хүйдэс бий болгох замаар саатуулсанд харамсаж явдгаа нуусангүй.

Өөрөөр хэлбэл, Д.Мөнх-Эрдэнэ ч тэр, О.Цогтгэрэл ч тэр Монгол Улсын эдийн засгийг хорлон сүйтгэсэн хүн бол Х.Баттулга гэсэн адилхан ойлголттой явдаг юм байна.Гэвч АН-ыг авахын тулд Х.Баттулга арван гурван мэхээ ашиглаж байна. Хэдийгээр Ерөнхий сайдын албан бус зөвлөх болж МАН-ын “хаяа”-г бараадсан ч Х.Баттулга хэн нэгний утсан хүүхэлдэй болж явах хүн биш. Товчхондоо, улс төрийн карьераа Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр төгсгөх хүн лав биш юм.Тиймээс нөхөн сонгуулийн дүн гараагүй, Х.Баттулгын цүнх баригчаас тамга баригч болж дэвшсэн Ө.Шижир “Ардчилсан намын залуу гишүүд бид худгийн мэлхий юү, хөгжлийн манлайлагч уу гэдгээ сонгох цаг ирлээ.

Учир нь үүнээс цааш газар бидэнд үгүй. Хэдүүлээ хараад суугаад байх уу” гэж уянгалсан уртаас урт улс төрийн агуулгатай пост нүүр номдоо оруулсан нь түүний үг биш, “эзнийх” нь сценарийн нэг хэсэг болж уншигдсан. Товчхондоо, АН-ыг авах Х.Баттулгын “ажиллагаа” удахгүй эхлэх юм байна гэсэн ойлголт олон хүнд төрсөн.

Үүнийг батлах мэт “Женко” Ардчилсан намынхан АН-ын Онц их хурал хуралдуулах тухай зар сэвээд эхэлжээ. Авчиг, энэ Онц их хурал бас хууль бас, АН эвлэртлээ Балхжавын хэлснээр хэчнээн он цагийг туулахыг бас таашгүй юм.Өнгөрсөн хугацаанд, АН-ыг үнэт зүйл, үзэл бодолгүй болгож хувиргасан хүн бол Х.Баттулга.МоАХ шигээ хувийн намтай болж, Н.Энхбаяр шиг тамга тэмдгээр нь наймаалцахыг тэр машид хүсч байгаа.

Тэр тусмаа ирэх 2024 онд Монголын улс төрд эргэн ирж, Л.Оюун-Эрдэнийн сууж байгаа суудал дээр суух нь түүний шөнийн зүүд, өдрийн мөрөөдөл болсон. Үүрдийн нөхөр гэж үгүй, үүрдийн эрх ашиг гэж байдгийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө юу эс андах вэ.Л.Оюун-Эрдэнийн сууж байгаа суудал дээр Х.Баттулгыг суулгаж чадах ганц нам бол АН.

Хэдийгээр МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчид зөвлөж байгаа ч МАН-ынхан АН-ынхан шиг тэнэг хүмүүс биш. Нөгөөтэйгүүр Х.Баттулга шинэ нам байгуулах нь бүр худал. Икс үсгээ тэврээр МАН-аас явсан Н.Энхбаяр эцэстээ эрх мэдлийн хүч МАН-д байгааг ойлгож илүү гэрээ татан буулгачихлаа. Үүнийг ганзагын наймаачнаас тэрбумтан, э рүүгийн х эргийн с эжигтнээс Ерөнхийлөгч болтлоо дэвшсэн Х.Баттулга тооцоогүй байна гэж үгүй. Хэдийгээр Х.Баттулга боловсролгүй боловч тэнэг хүн лав биш.

Тиймээс давхиж яваа эзэнгүй морийг эмээллэх сонирхол Х.Баттулгад нэн их бий. Харин тэр Монголын улс төрд эргэн ирвэл Монгол ялахгүй гэдгийг өнгөрсөн үйл явдлуудаас бид бүгд харлаа. Өнөөдөр түүний хийсэн гайг улсаараа амсаж суугаа нь үйлийн үр биз.2010 оны зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 32 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг ба­талсан. Уг тогтоолын дагуу ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар төлөвлөсөн байдаг. Харамсалтай нь, өнөөдөр ч Монголд баригдаж буй шинэ төмөр зам Монголд ашиг өгч чадахааргүй байгаа. Яагаад гэвэл урагшаа өргөн царигтай төмөр зам тавих нь Монголд ямар ч ашиггүй, эсрэгээрээ нүүрсээ буулгах, ачих гээд эдийн засаг, экологийн хувьд хохиролтой. Монголоос нүүрс авах ганц худалдан авагч нь Хятад шүү дээ.

4000 километр төмөр замаар тарифын хөнгөлөлт үзүүлэн, Владивостокоор нүүрсээ гаргах боломж олгосон нь оросуудын заль. Дэмбэрэл юм үзээгүй болохоороо гэгчээр Х.Баттулгыг боловсрол муутай юм болохоор оросууд “шоглож” буй нь тэр.Ямар ч тэнэг хүн Увсаас Дорнод хүртэл хонио туугаад, Улаанбаатарт зарах үнээр өгвөл алдагдалд орохоо мэднэ.

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ийм л асуудал хөндөнө лээ.УИХ 2014 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолд урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барихаар хуульчилсан. Үүнийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц нууцаар шийдвэрлэсэн тухай хэвлэлүүд бичих болсноос харвал Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа энэ асуудал шийдэгдсэн бололтой.

Ингээд Х.Баттулгын эртний хүсэл биелж, Зүүнбаян болон Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар тавьж байгаа. Хятадын төмөр замын сүлжээтэй холбогдох цэг, өндөр зөрсөн гэх мэдээлэл явж байгаа. УИХ дахь бүдүүн бүлгийн хуралдаанаас урагшаа нарийн царигтай төмөр зам барих улс төрийн шийдвэр гаргасан гэх мэдээллээс харвал Гашуунсухайтын төмөр замын царигийг хуулах эсэх нь асуултын тэмдэгтэй үлдэж буй юм.

Гэвч ядаж л бид нарийн царигтай төмөр зам бол далайд гарцгүй Монгол Улс “хөл” байсныг олон боломж, орох орлогоо алдан байж ойлголоо. Зөвхөн Гашуунсухайтын төмөр замын алдагдсан боломж хамгийн багадаа 10 гаруй тэрбум ам.доллар гээд бод доо. </p

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү