Мэдээ

Д.Сарангэрэл: Монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг. Үхэр гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байнгын хорооны хурлын үеэр “Улны айл” гэж хэлсэн талаараа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Ул гэдэг үгийг бид нар хэрэглэдэггүй гээд манай дэд сайд яриад зогсож байна. Яамны ажил хариуцсан хүмүүс чинь 2008 оноос энэ үгийг хэрэглэж байгаа. Судалгаанд ашигласан,

үүнийг хэд хэдэн дарга хэлж байгаа шүү! Энийг мэдэхгүй явна гэдэг бол гутамшиг! Тэрнээс гадна энэ хэлсэн хүмүүсийг буруутгах хэрэггүй. Харин ч баярлах ёстой.

Үнэнийг хэллээ. Яагаад гэвэл халамжийн ажилтнууд айл өрхөөр яваад нөгөө амжиргааны түвшин зорилтот бүлэг гэж хэлээд байгаа үзүүлэлтэд нь багтахгүй, шугамнаас доогуур байгаа айлуудыгаа арга буюу ингэж нэрлэдэг. Энэ түвшинд оччихоод байхад энэ үгийг энэ нөхцөлд байдалд төрийн түвшинд хүргэхгүй өөрсдөө очихгүй, үгээр хөөцөлдөөд явж байгаа. Манай монголчууд үг хөөхөөр үхэр хөө гэдэг. Үхэр гэдгийг тэр ядуу айлуудаа гэж ойлгоорой. Тийм учраас тэндээ очиж ажиллах ёстой.” гэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү