Мэдээ

Д.Сарангэрэл: Хамгийн доод түвшний айлуудыг олон улсад BOTTOM буюу УЛНЫ АЙЛ гэж надад хэлсэн

Зорилтот бүлгийн айл өрхүүдийг “Улны айл” хэмээн нэрийдэж, иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа ХНХ-ын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улны айлууд” гэх үг хэрэглэж, болгоомжгүй алдаа гаргасандаа уучлал хүсэж байна.

Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд манай баг хамт олон шөнө дөл өолтол ажиллаж, төлөвлөгөөгөө ерөнхийд нь бэлэн болгосон.

Манай улсын гурван хүний 1 нь ядуу байна. Хүн амаа хөдөлмөр эрхэлж, халамжаас хөдөлмөрт хүрэх асуудлыг эн тэргүүнд тавьж, бид гол хүчээ хаяж байна. Эхний ээлжинд 1520 хүнийг ажлын байртай болгох ажил байгаа.

Олон улсын түвшинд ядуурлын доод түвшинг “ул” гэж нэрлэдэг гэж манай мэргэжлийн хүн надад ойлгуулсан. Үүнийг нь би болгоомжгүйгээр хэлж, алдаа гаргасан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү