Мэдээ

Д.Цэцэгдэмбэрэл: Бой хийж байгаа хүмүүс намайг авч явдаг байлаа. Би өдөрт 100 хонь, ямааны гэдэс цэвэрлэнэ.

ӨДӨРТ 100 ХОНЬ, ЯМААНЫ ГЭДЭС ЦЭВЭРЛЭЖ БАЙЛАА. Намайг Д.Цэцэгдэмбэрэл гэдэг. Булган аймгийн Хангал суманд төрсөн. Ах дүү долуулаа. 2001 оноос хойш Эрдэнэт хотод амьдарч байна. Арван жилийн сургуулиа төгсөөд, Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуульд элсэж орлоо.

Тэгсэн сургуулиас тарааж өгсөн хувцас нь надад уртадаад дасгал хийж, гүйх үед хөлд гишгэгдээд байхаар нь шинелээ шагай хүртэл нь тайраад өмсчихсөн. Тэгсэн цэргийн дүрэмт хувцсанд гар хүрсэн гээд сургуулиас гаргачихсан. Ингээд дараа нь тогоочийн сургалтад сууж тогооч боллоо.

Тогоочоороо ч нэг их ажилсангүй. Багаасаа жаахан юм оёдог байсан болохоор сүлжмэлийн үйлдвэрт дагалдан хийж сүлжигчээр ажиллалаа. Нийт 5 жил ажилласан. Удалгүй айлын эхнэр болж 4 хүүхэдтэй болсон. Гэвч нөхөр маань өөр амьдрал сонгоод биднийг орхиод явсан.

\ Амьдралын бүх ачаа надад үлдэж би хүүхдүүдээ ганцаараа тэжээж, өсгөх хүнд үүрэг ирсэн. Тэгээд гэртээ хувиараа сүлжмэл хийж, ахуйгаа залгуулж эхэлсэн. Хөдөө өссөн учир малын гэдэс сайн арилгана. Бой хийж байгаа хүмүүс намайг авч явдаг байлаа.

Би өдөрт 100 хонь, ямааны гэдэс цэвэрлэж байсан. Гүзээ, сархинагын баасыг нь шувтрахад нэг гэдсийг 1000 төгрөгөөр үнэлдэг. Ингээд хэдий чинээ хурдан ихийг арилгана төдий чинээ авах мөнгө минь их байсан тул 100 хонь, ямааны гүзээ шувтарч, сархинагуудынх нь баасыг нь цэвэрлэж өгдөг байлаа. Тэр үед би 700 гэдэс цэвэрлэж байсан. Гурван жилийн өмнөөс арматурчин хийж байна.

Өөрөө арматур зангидахын хажуугаар барилгын зургаа уншаад бусад арматурчиддаа яаж зангидах талаар давхар зөвлөгөө өгдөг. Барилга дээр эмэгтэй хүн хийж болох хамгийн хөнгөн ажил нь арматур зангидах байдаг. Энэ бүхнийг би 4 хүүхдийнхээ төлөө хийж байгаа. Эмэгтэй хүнд ахадсан ажил мэт боловч намайг хэн ч тэжээхгүй учир би зогсолтгүй ажилладаг. Эр хүн ачааг цуг үүрэхээсээ татгалзах үед би юу хийж чадах вэ? гэж өөрөөсөө маш их асууж байсан./хуулбар/

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү