Recetas

Д.Чойжамц 2020 оны онцлогуудын ингэж тодорхойлжээ 

Тэрбээр “Оюун ухаантай хүн төрөлхтөн ирээдүйгээ мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн байсан. Энэ нь тэр дундаа Азийн орнуудад өөрийн болон улс орны ирээдүй ямар байх бол хэмээн олон төрлийн арга ухааныг ашиглаж бодож, таамаглаж ирсэн.

Энэ жилийн зурлагаар улирлын эхэн үед бороо хур их, хүйтэн байна. Тиймээс хүйтэн сэрүүнээс өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.

Монголын төр засгийнхан анхааралтай байх хэрэгтэй талаар сүүлийн хэдэн жил төсөөлөл гарсан. Ард түмнийхээ төлөө зөөлөн, хэл үгийг нь сонсож ажил, үйл болговол эв зохицлоо олно.

Өндөр настнуудад бэрх, залуучуудад сайн жил гарах зурлагатай байна. Ерөнхий нийтээрээ сарны хэмжээнд жаргалтай байна. Өөрсдөө хичээвэл ямар ч зурлагыг өөрчилж болно. Монголын төр засгийнхан анхааралтай байх хэрэгтэй талаар сүүлийн хэдэн жил төсөөлөл гарсан. Ард түмнийхээ төлөө зөөлөн, хэл үгийг нь сонсож ажил, үйл болговол эв зохицлоо олно. Залуус, ард түмэн засаг төрийнхөө олон ажлыг үнэлж сурах хэрэгтэй.

Сүүлийн хэдэн жил манай улс дэлхийд байхгүй ухаан гаргалаа. Бид үүнд баяртай байгаа. Бурууг шүүмжилж, болж байгааг нь сайшаах нь зүйтэй. Тиймээс бид хоорондоо эвтэй байхыг чухалчлах ёстой.

Бурхан багш “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэж айлдсан байдаг. Өөрөө зүтгэл гаргавал сайн сайхныг дагуулна. Цар т ахал бидэнд маш олон зүйлийг санууллаа. Нүүдэлчин амьдрал бол бие даах чадварыг шаарддаг. Ковид-19 биднийг бие даах чадварт суралцуулж байна” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү