Recetas

Д.ЭНХТУЯА ХЭСЭГ ХЯТАД ИРГЭДИЙГ МОНГОЛД АВЧ ИРЭХ,БУУДАЛД БАЙРЛУУЛАХ,ХООЛ УНД ГЭЭД МОНГОЛ ДАХЬ АСУУДЛЫГ НЬ ХАРИУЦДАГ БАЙЖЭЭ

800 ХЯТАД ИРГЭНИЙГ ДӨРВӨН ӨӨР ГАЗРААС БАРИВЧИЛЖ БАЙСНЫГ ТУХАЙН ҮЕИЙН САЙТУУДЫН ШУУД ДАМЖУУЛАЛТААС ҮЗЭЖ БОЛНО.Д.ЭНХТУЯА НАР ХЭСЭГ ХЯТАД ИРГЭНИЙГ МОНГОЛД АВЧ ИРЭХ,БУУДАЛД БАЙРЛУУЛАХ,ХООЛ УНД ГЭЭД МОНГОЛ ДАХЬ АСУУДЛЫГ НЬ ХАРИУЦДАГ БАЙЖЭЭ.

Цахим гэ.мт хэ.р.эг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр 800 Хятад иргэнийг 2019 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хамтарсан шалгалтаар илрүүлсэн билээ.Нийт 783 гадаадын иргэний паспорт,бичиг баримтад шалгалт хийж,637 нь жуулчин ангиллын,146 нь бизнес ангиллын 30 хүртэл хоногийн визтэй ирсэн Хятадын иргэд байсан юм.

Тэд ирсэн зорилгоосоо өөр ажил хийж байгаад ийнхүү баригдсан.Харин энэ хэ.р.эгт холбогдуулж Монгол улсын гурван иргэнээс мэдүүлэг авчээ.Эх сурвалжийн мэдээллээр мэдүүлэг авсан,хэ.р.эгт сэжиглэгдэж буй эхний хүн бол Д.Энхтуяа.Сэтгүүлч мэргэжилтэй.УИХ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга,МҮОНРТ-ийн захирал,NTV,Eagle News телевизүүдэд тус тус ажиллаж байжээ.

Дээрх 800 Хятад иргэнийг дөрвөн өөр газраас ба.ривчилж байсныг тухайн үеийн сайтуудын шууд дамжуулалтаас үзэж болно.Д.Энхтуяа нар хэсэг Хятад иргэнийг Монголд авч ирэх,буудалд байрлуулах,хоол унд гээд Монгол дахь асуудлыг нь хариуцдаг байжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү