Мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Франкфурт чиглэлийн онгоцыг Берлин рүү нисгэж 200 гаран хүнийг хохироожээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр эх орноосоо нисжээ.

Гэвч тэрбээр өчигдөр буюу лхагва гаргийн Франкфурт чиглэлийн нисэх онгоцыг Берлин чиглэлд нисгэжээ. Нисэх багийнхан тус онгоцоор зорчиж явсан 200 гаруй зорчигчид энэ тухай мэдэгдээгүй аж. Түүнийг ёс зүйн алдаа гаргалаа хэмээн тус онгоцоор зорчиж явсан нэгэн иргэн жиргэж, бичлэгээ цахим орчинд нийтэлсэн.

Тэгвэл МИАТ компаниас энэ асуудлаар мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд:

-2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх болсонтой холбоотойгоор тухайн чиглэл нь Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдөх шийдвэр 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр МИАТ ТӨХК-аас гарсан юм.

ОМ137 аялалд ийнхүү өөрчлөлт орсон тул тус нислэгээр зорчих 217 зорчигчдод “тухайн нислэгийн чиглэл Улаанбаатар-Берлин-Франкфурт болон өөрчлөгдсөн” тухай мэдээллийг 2022 оны 10-р сарын 4-ний өдөр хүргүүлж, дамжин нисэх 37 зорчигчийг хамгийн түрүүнд буухаар хаалганд ойрхон суулгаж, вагоноор цааш зорчих 31 зорчигчдийн тээшийг түрүүлж буулган саадгүй вагонд нь суулгасан бөгөөд нэг ч зорчигч цааш дамжин явах нислэг, галт тэргээсээ хоцроогүй болно.

Мөн “Чингис Хаан” ОУНБ дахь МИАТ ТӨХК-ийн бүртгэлийн цэгт тухайн нислэгийн мэдээллийг “Улаанбаатар-Берлин-Франкфурт” гэж зарлан зорчигч тухай бүрт 10 дугаар сарын 3-ны өдөр тухайн нислэгт гарсан өөрчлөлтийн талаархи мэдээллийг баталгаажуулж өгсөн.

Гэвч гадаад улсаас онлайнаар тийз захиалсан зарим зорчигчдод системийн ялгаатай байдлаас шалтгаалан нислэгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл очоогүй байсан бөгөөд нислэг эхлэхээс өмнө тодорхой зохицуулалтыг хийж дамжин тээврийн асуудлыг шийдэж өгсөн болно.

Иймд МИАТ ТӨХК нийт зорчигч, үйлчлүүлэгчдээ бухимдуулсандаа гүнээ хүлцэл өчье.

Цаашид МИАТ ТӨХК онлайнаар тийз авсан зорчигчдод мэдээллийг шуурхай хүргүүлэх чиглэлээр онцгой анхааран хичээн ажиллах болно.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү