Recetas

Жанрайсаг бурхан харсан даруйдаа ЛАЙК, ШЕЙР хийгээрэй. Ажил үйлс асуудалгүй  бүтэж Аз хийморь тохиох болно. 

Жанрайсаг буюу “Нүдээр үзэгч” хэмээгдэх энэ бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн евчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий мөнгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөөд шөнийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн мөнгөн толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг ажээ.

Жанрайсаг бурхан хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан бөгөөд замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирваанд хүргэхийн тулд, Паранирвааны их амгаланд орохоо хойшлуулсан гэдэг. Бурхан багш “Ийм тангарагтай бодисадва нарыг миний адил тахиж дээдлэ” хэмээн сургасан байдаг.

Жанрайсаг Бурхан хамаг амьтныг сансраас гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангараглажээ. Гэвч зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр буйг үзээд, тэдний эгээрлийг олох гэж зүдэрснээр тэргүүн нь 11 хэсэг болон хуваагджээ. Амитаба Будда түүний энэ байдлыг болгоон гаслангийн дууг сонсож ойлгосноор, Жанрайсаг бурхан аврал эрсэн амьтан бүрд хүрч туслахаар зүтгэхэд хоёр мутар нь хэдэн хэсэг болон салжээ. Амитаба бурхан дахиад л тусалж, зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрласан түүхтэй.

Жанрайсаг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “Ум ма ни бад мэ хум” хэмээх тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө. Зургаан үсэгт энэ тарни нь “Их энэрэл нигүүслийн бурхан минь намайг таалалдаа болгоон соёрх. Бие тэргүүтэн нийгүүсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутгийг олохуйн адистыг соёрх” гэсэн утгатай бөгөөд бурханы бүхий л номын адис жанлав шингэсэн учир хүн бүр амандаа уншихад сэтгэл гэгээрнэ гэдэг.

Related Articles

Check Also
Close
Back to top button

LIKE Дарж үзнэ үү