Мэдээ

Жолооч биш, машинаа зогсоож чаддаггүй эмэгтэйд дайруулж хөл нь хугарсан 12 настай охины хөлийг тайрахаас өөр аргагүй болсон байна

Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан талаар бид мэдээлсэн

Урсгал сөрж осол гаргасан жолооч нь үнэмлэхгүй байсан гэх мэдээлэл гараад байгаа, энэ талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад:

“Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ оны аравдугаар сарын 10-ны орой 18 цаг 46 минутын орчимд Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт долоон автомашиныг мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан 12 настай хоёр эмэгтэй хүүхдийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан.

Тухайн ослыг гаргасан жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны аравдугаар сарын 10-ны орой 18:00 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн “Toyota Land Cruiser 200″ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна” гэсэн ч
өнөөдрийн байдлаар хөл нь хугарсан 12 настай охины хөлийг тайрахаас өөр аргагүй болсон, Солонгос явж эмчилгээ хийлгэхээр болсон байна. Харамсалтай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү