Мэдээ

Жолооч эмэгтэй тухайн үед стресстэй байсан гэж мэдүүлээд ажлаа өгчээ

Офицер-Таван шар чиглэлийн автобусны жолооч эмэгтэй картны төлбөрийн үлдэгдэл нь хүрэлцэхгүй байсан

12 настай хүүхдийг загнаж, зүй бусаар харьцсан. Тухайн үед хамт зорчиж явсан иргэд хүүхдийг өмөөрч, өмнөөс нь мөнгийг нь төлье гэснээс маргаан үүсч, жолооч иргэнийг алгадсан нь бичлэгээр тарсан.

Жолооч эмэгтэй Автобус 3 компанид шалгагчаас жолооч хүртэл ажилласан бөгөөд тухайн үед стресстэй явсан гэдгээ хэлж, уучлалт гуйгаад ажлаасаа гарах хүсэлтээ өгсөн байна.

Харин бичлэгийг хийж цацсан иргэн “Автобусны жолооч хүмүүсийг бууцгаа, бууцгаа гээд хаалгаа онгойлгоход тэр охин бид хоёроос өөр хүн буугаагүй. Эрүүл нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо хэрэгтэй” гэж ярьсан байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү