Recetas

Жуков жанжин: Халх голын д айнд монгол цэргүүдийн гайхамшгийг өөрийн нүдээр хараад Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ

МОНГОЛ ЦЭРГИЙН ГАЙХАМШИГИЙГ Жуков жанжин магтахдаа, Халх голын д айнд монгол цэргүүдийн гайхамшгийг өөрийн нүдээр хараад Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос д айчин сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад Монгол цэрэг сүүлийн сумаа ч д айсандаа шигтгээд Нэгийг ал.бал солио, хоёрыг ал.бал хожоо гэдэг. Бүх сумаа буудаж дуусгачихаад өч төчнөөн д айсны эсрэг винтовоо далайгаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү. Монголчууд ийм цөөхүүлээ атлаа ийм өргөн уудам нутгийг эзэгнэж хамгаалан оршин тогтноод байж чаддагын нууцыг би Халх голын д айнаас харлаа хэмээн үнэнийг өгүүлсэн байдаг.

Тэр ч утгаараа 101 жилийн өмнөх энэхүү өдрүүдэд жанжин Сүбаатар тэргүүтэй эх орончид дөрвөн зуугуулахнаа байжээж арван мянган гамин цэргийг хиар цохин анхныхаа ялалтыг Хиагтыг чөлөөлснөөр эхэлж эрх чөлөө тусгаар тогтнолоо бидэнд өвлүүлсэн түүхтэй.
Орчин цагийн зэвсэгт хүчний монголын баг цэрэг олон үндэстэний цэргийн баазад 2004 онд Иракт үүрэг гүйцэтгэж байхад цэргийн бааз руу тонн шахам тэсрэх бодистой д айран орж ирсэн алан хядагчдын духанд монгол цэргийн пулемётын сум зоож газар дээр нь тэсрэх бодистой нь дэлбэлэн устгаж бааз дээр байсан хэдэн мянган цэрэг эрсийн амийг аварсан Аззаяа, Самбуу-Ёндон нарын баатаруудад Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монголд ирэхдээ биечлэн баяр хүргэн монгол цэргийн эрэмгий зоригийг шагшран магтаад Ийм эрэлхэг монгол цэргүүдээр хамгаалуулсан америк цэргүүд хаа ч байсан тайван унтаж чадна гэдгээ итгэлтэйгээр илэрхийлээд буцсан байдаг.
Бидний монгол цэргийн яс чанар бол өвөг дээдэс ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлал шударга ёс цэрэг эх оронч үзэл дээр тулгуурлаж өнгөрсөн түүхээсээ байнга суралцан ирээдүйгээ босгож байх учиртай.

Тухайлбал, армид домог болон яригддаг хурандаа Аюуш монголын армийн анхны танкист тэрээр зүүн хязгаарт Японтой байлдаж явахдаа хамгийн түрүүнд байлдаанд Хуйнаа хэмээн танктайгаа зориглон дайрч орсоор байгаад Хуйнаа Аюуш нэрээр армид алдаршсан, 1945 оны Чөлөөлөх д айны Ялалтын буудлагыг Хянганы нурууны орой дээрээс танкаараа хийж байсан, д айны дараа хорин жил хороо цэргийн дарга, арван жил армийн ургацын комиссын даргаар ажилласан, 1957 онд манай арми д айны үеийн бүх танкаа ЗХУ руу буцаан ачуулахад Аюуш хурандаа ганц Т-34 танк яаж ийж байн аргалж авч үлдэж жолоодож байгаад, одоо тэр танк Зайсан толгойн бэлд сүндэрлэж байгаа зэргийг дурдаж болно. Хуйнаа гэдэг нь орсоор хараалын үг гэлээ ч яг тухайн үеийн утгаар нь монголчилбол Ү хсэн хойноо энэ муусайн нохойн баас самурай нарыг монгол цэргийн танкаар тэгшлээд өгнөө хэмээн эрэмгий зоригоор үхэхээс ч айхгүй д айсны гал руу дайран орохтой адил утга санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хэлснээ ёсоор болгоод ялалтын буудлагаа Хянганы нурууны орой дээрээс хийж байсан тухай оросын хэвлэлд ч тэмдэглэгдэн үлджээ. http://asiarussia.ru/news/14129/

Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн арван баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай бүлээн цуснаас нь балгаж байсан гэдэг.

Цахар монголын зоригт хөвүүн Түрэмгий баатар Баяр гүн баруун зүгт Ховдыг чөлөөлж өмнөд зүгт цагаан хэрмийг дайлаар мордож зүүн хязгаарыг байлдан тохинуулж хойд зүгт гамин цэргийг бутниргэн дөрвөн зүг найман зовхист монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэн байлдаж явсан Богд хааны хамгийн баавартай супер монгол цэргийн дарга тэрээр Эзэн хааныхаа зарлигийг даган цагийн эрхээр Цагаан намын цэрэгтэй хүч хавсран улаантантай байлдаж яваад адаг сүүлдээ Ардын журамт цэргүүддээ алуулаад дууссан гашуун түүхээс суралцан өнөөдөр бид улаан цагаан хөх ногооноороо талцалгүй улс төрийн шийдвэр гаргагчид маань дор бүрдээ нэг нэг шат доош буулт хийхэд л Нэгдсэн Монгол босоход энүүхэнд байна.

Баатар цагаан хааны генерал Барон Унгерны Азийн морин дивиз Монгол цэргийн жанжин Найдан гүний цэрэгтэй хүч хавсран 1920 оны 11-р сард Өргөөг эзлэх гэж дайраад хятадын гарнизон гамин цэрэгтэй тулалдан олон хүнээ алдаад ухраад байсан 1920 оны 11-р сарын 28-ны тэр шөнө д айны хажуугаар дажин гэгчээр аян д айнд аяншиж шантарсан цагаантны цэргүүдээс нь дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болоход Бароны нүд нь улам цаашаа цонхийн аргаа ядахдаа найдвартайгаар нь Найдан гүнийг дуудан учир байдлыг таниулаад үүрэг даалгавар өгөхөд Найдан гүн За гэхийн завдалгүй хоёрзуут цэргүүдээ түгшүүрдэн харанхуй шөнийн дундуур хаашаа ч юм бүү мэд пижигнүүлэн алга болжээ.

Хоёр хоног өнгөрсөн ч Найдан гүнээс сураг ажиг үгүй болохоор Барон дотроо муу санаалан Найдан муу хулгайч намайг бас л гол гаргалаа ухааны юм бодон суутал гуравдахь хоног дээр Найдан гүн цэргүүдтэйгээ яаж пижигнэлдэн явсан яг тэрэн шигээ давхилдан ирэхдээ гурван үхрийн ширэн шуудайнд оргодол цэргүүдийнх нь толгойг тоо ёсоор нь огтлон ганзаглаад бас дээрээс нь сайн дураараа бууж өгсөн гэх гурван офицерийг хүлээстэй нь авчирсныг хараад Барон Унгерны нүдэнд баярын оч гийж, За гэвэл ёогүй зан чанартай ийм монгол цэргүүдтэй байхад би Лиссабон ч хүрэх чадна хэмээн ам алдсан түүх бий/зураг дээр: салааны захирагч Батболд, Жавзандулам, Эрдэнэцогт, ангийн улс төрийн орлогч Ширчинядам, хээрийн сургуульд, 1987-03-18/. ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү