Мэдээ

Жүжигчин А.Энхжин Тайланд улс руу хүйсээ солиулах гэж явсан уу?

Шинэ үе продакшнаас урлагын гараагаа эхэлсэн жүжигчин А.Энхжинг КУДС-ыг төгссөнийг хүн бүр мэднэ. Түүнийг тайзны уран бүтээл дээрээс ихэвчлэн эмэгтэй дүрүүдээр олонд танигдсан гэхэд хилсдэхгүй.

Сүүлийн жилүүдэд өөрийн продакшнаа байгуулж кино салбарт хүч үзэх болсон А.Энхжиний хувьд чанартай уран бүтээлүүд гаргадагаараа хэдийнээ танил болжээ.

Ямартай ч жүжигчин А.Энхжин нь эрэгтэй төдийгүй эмэгтэй дүрд ч чадварлаг гэгч нь тоглодог болсон нь түүний хүйсийн чиг хандлага өөрчлөгдсөн үү гэх хардлага төрөхөд хүргэв. Түүнчлэн жүжигчний өөрийн сошиал хуудаснаас харахад түүнийг сүүлийн өдрүүдэд эмэгтэй хувцас загвар, үсний засалт зэргийг сонирхох болсон гэх шуум сэм гарч эхэллээ.

Мөн тэрээр саяхны нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа өөрийн бүтээсэн дүрээс нь болоод бидний бэлгийн цөөнх гэж ярьдаг трансжендер болон ижил хүйстнүүд ихэд хандаж, цахим хуудсаар харилцах болсон хэмээн ам алдав.

Этик продакшний тухайд цаг үед нийцсэн уран бүтээл гаргадагаараа олныг сайшаалыг хүртдэг төдийгүй хамгийн сүүлд гэхэд “Хар ажил” УСК-ны зураг авалт амжилттай дуусаж цоо шинэ уран сайхны киноны нээлт энэ сарын 14-нд болох аж.

Гэвч үзэгчдийн хардлагын төрүүлээд буй жүжигчин А.Энхжинг хүйсээ солиулсан уу гэх бодолд хүргэсэн үйл явдал нь “Этик продакшн”-ий шинэхэн уран бүтээлээс болсон бололтой. Тэрээр энэхүү уран бүтээлдээ транжендер эрэгтэйн дүрийг бүтээсэн төдийгүй тус уран бүтээлд нийгмийн нууц гэсэн зүйлсийг дэлгэх юм гэнэ.

Ямартай ч “Хар ажил” УСК-ны нээлтийн үйл ажиллагаа эхлэх үед жүжигчин маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү