Мэдээ

Жүжигчин Батушка: Талuйгаачдын маань vхэл “Буруу эргэлт” кинотой холбоогүй

Хошин урлагийн Шинэ үе хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн жүжигчин Баттулга буюу Батушка “Халамцуу яриа” нэвтрүүлэгт орж, уран бүтээл, үзэл бодол, өнгөрсөн дурсамжуудаа хуваалцжээ.

Энэ үеэр тэрбээр “Талuйгаач Билгүүн, Ганбаяр бид нар бүгд нэг ангийнх. Уран бүтээлийн гараагаа ч нэг хамтлагаас эхлүүлж байсан учраас яалтчгүй миний өнгөрсөн дурсамжинд тэд тодоос тод үлджээ.

Хүмүүс биднийг “Буруу эргэлт” кинонд тоглоод амьдрал нь буруугаар эргэж, эхнээсээ хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа гэж ярьдаг.

Үнэндээ тийм зүйл гэж байхгүй. Талийгаач Билгүүнийг маань хүртэл амьд сэрүүн, урьд хөршид Xa р Tа мхины хэргээp яl авсан гэж сайтууд бичдэг.

Энэ бол худлаа мэдээлэл шүү. Сайтууд худлаа мэдээлэл цацаж иргэдийн тархийг угаахаа больмоор байна. Миний хувьд тэднийхээ vхлийг “Буруу эргэлт” кинотой огт холбож ойлгодоггүй. Хүн чанартай, эерэг баймаар байна” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү