Мэдээ

Жүжигчин Г.Золзаяа төрөөд удаагүй ээжүүддээ усанд орохыг зөвлөв

Их хотын сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Г.Золзаяа.

Анхны амьдралдаа цэг тавиад 10-аад жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан тэрбээр хэдхэн хоногийн өмнө шинэ хүнээ өлгийдөж, дахин эх хүний жаргалыг эдэлж суугаа.

Энэ удаад реппер залууг ханиараа сонгосон тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан төрж амаржихаар зэхэж буй ээжүүддээ зориулж зөвлөгөө өгчээ.

Тэрбээр “Би төрөөд хоёр ч удаа усанд орсон. Салхи авч, даарахгүй бол хэзээч орж болно гэж мэргэжлийн эмч маань зөвлөсөн. Тийм болохоор ариун цэврээ сахих нь маш хурдан тэнхрэхэд нөлөөлдөг шүү, шинэ ээжүүдээ. Дээр үед сар усанд орж гам алдаж болохгүй гэдэг байлаа. Тухайн үед усанд орж салхи авхуулаад гам алддаг байсан болхоор тийм яриа гарсан байх” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү