Мэдээ

Жүжигчин Д.Ганцэцэгийн хүү “Чингис хааны музей”-н нээлтийн харуулаар зогсчээ

Жүжигчин Д.Ганцэцэг УДЭТ-аас жүжигчний гараагаа эхэлсэн эмэгтэй.

2014 онд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглон театрын ажлаа цалгардуулснаас болж, У.Уранчимэг, А.Ганчимэг хоёртой хамт улаан театраасаа гарч, тойрох хуудсаа зуруулсан. Эгч дүү гурав шиг дотноссон гурван бүсгүй “Хувьсал”-д хамтдаа зүтгэж, дараа нь хоёр Ганаа “Аримун” продакшн байгуулж, “Халуун зүрх” киног хийсэн юм.


Театрын тайзаас ажлын гараагаа эхэлсэн Д.Ганцэцэг “Гэм зэм” жүжигт тоглож буй. Жүжигчин Д.Ганцэцэгийн ууган хүү Б.Хангай цэрэгт мордсон. Тэгвэл цэрэгт мордсон хүү нь өчигдөр нээлтээ хийсэн “Чингис хааны музей”-н нээлтийн хүндэт харуулаар зогсчээ.

Энэ үеэрээ ээжтэй нь мөр зэрэгцэн урлагт зүтгэж яваа ахмад жүжигчин болох Хөдөлмөрийн баатар Цэрэндагва, Мэндбаяр нартай Б.Хангай хүү дурсгалын зургаа татуулж амжжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү