Мэдээ

Жүжигчин И.Одончимэг: Хамт удаан байхыг хичээнээ ээж нь…..

Монгол Улсын гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг нь энэ цаг үеийн чадварлаг жүжигчдийн нэг. Авъяасны ундарга болсон тэрээр олон олон тайз дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг чавдарлаг бүтээсэн гайхалтай жүжигчин билээ.

Тэрбээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Хүүхэд залуучуудын театрт 1,5 жил ажиллаж байгаад 1991 онд УДЭТ-руу шилжжээ. 10 жил УДЭТ-т ажиллаж байгаад 2001 оноос хошин урлагийн “Х Түц” продакшнд ажиллах болжээ.

Дэлгэцийн урлагт хөл тавьсан анхны гол дүр нь 1989 онд дэлгэцнээ гарсан “Сэрүүн дуганы мөхөл” кино юм.

Одончимэгийн хувьд хоёр хөөрхөн охины ээж бөгөөд том охин жүжигчин З.Номундарийн төрсөн өдөр саяхан болж өнгөрсөн бөгөөд ээждээ цэцгийн баглаа явуулжээ:

Одончимэг цахим хуудаснаа:Ийм гоё цэцэгтэй, сэтгэлийн үгс бичсэн мэндчилгээ охиноос минь ирлээ. Өнөөдөр миний том охины төрсөн өдөр.Үр минь ээждээ мэндэлж, миний цээжнээс хайр энэрэл дүүрэн сүү асгарч байсныг би хэзээ ч мартдаггүй. Хайртай охиндоо сайн,сайхан бүхнийг хүсье! Хамт удаан байхыг хичээнээ ээж нь гэжээ.

Одончимэгийн охин З.Нүмундарийн хувьд СТА цол тэмдгээр энгэрээ мялаагаад удаагүй байгаа билээ.

Тус гэр бүлийн хувьд энэ жил шагналын хур буусан сайхан жил өнгөрч байгаа бгөөд наадмын өмнө жүжигчин түүний хань Т.Бархүү Монгол Улсын ерөнхийлөгчөөс Төрийн дээд одон авсан билээ.

Одончимэг өөрийн цахим хуудаснаа: “Авьяасны ундарга болсон, өрх гэрийн минь ноён нуруу, Х-Түцийн минь түшиг тулгуур, энэ биеийн минь зүрхний гэрэл гэгээ болсон чамдаа төрийн дээд одонгоор энгэрээ мялаасанд нь Увс нутгийн цэнхэр хязгаараас халуун баяр хүргэн мэндчилье!” гэжээ. Т.Бархүүгийн хувьд Одончимэгт “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр Одончимэгт дурласан гэдэг. Одончимэгийн илүү дутуу зан, маяг байхгүй яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг татсан хэмээжээ.

Одончимэг хэвлэлд өгч байсан нэгэн ярилцлагандаа: Олон хүн янз бүрийн л яриа хөөрөө гаргаж байлаа. Бас л шуугиан дунд, олны хэл ам, доромжлол дунд явсаан. Хэцүү байсан үе бий. Үүнийг би юуг нь нуухав. Гэвч бид хоёрын хайр, итгэлд тэр бүхэн хэрхэн нөлөөлөх билээ. Цаг зуурын юм байдаг шүү дээ, үнэндээ.

Жаахан тэсчихэд болдог. Бид хоёр гэр бүл болсноор нийгэмд ямар ч хoр хoхирол учруулаагүй биз дээ. Сайхан л амьдарч байна. Хүмүүс “Ээ мөн тэнэг хүүхэн юм аа, удахгүй чи хаягдана” гэж хэлж байлаа. Бархүүтэй ханилснаар надад алдсан зүйл байхгүй. Харин ч би хожсон гэж боддог. Хүсч мөрөөдөж явсан хөөрхөн охинтой боллоо.

Ганц юм л хүмүүст таалагддаггүй шиг байгаа юм. Тэр нь Бархүүгээс би олон насаар эгч юм байна л даа. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд, би хүний нөхрийг салгаж, олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй. Ер нь тийм санаа бодлоор Бархүүг сонгосон. Миний насны хүмүүс бүгд цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа.

Бархүүгээс өөр хүнтэй ханилсан бол нээрээ л хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх болно. Тэгэхээр надад Бархүүгээс өөр сонголт байсангүй. Энэ сонголтыг минь зарим хүмүүс хүндэтгэхгүй буруутгаж, дайрч доромжилсонд гайхдаг юм.

Ингээд урлагийн төлөөлөл болсон үлгэр жишээ сайхан гэр бүлд аз жаргал хүсэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү