Мэдээ

Жүжигчин М.Баярмагнай: Толгой өвдөөд, хүзүү чилээд байхаар нь аптект ороод даралтаа үзүүлсэн чинь харвах гэж байна гэнэ….

Монголын хошин урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлоод удсан жүжигчдийн нэг нь М.Баярмагнай. Тайз, дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ чадварлаг мөнхөлж чадсан энэ цаг үеийн гайхалтай авъяастай жүжигчин билээ.

Жүжигчний маань бие нь муудаж даралт нь өндөр байсны улмаас харвах дөхжээ. Тэрээр цахим хуудаснаа:

“Би ер нь амьдралдаа эмнэлэг инээ тэрээ дусал мусал залгуулж үзээгүй. Толгой өвдөөд, хүзүү чилээд байхаар нь аптект ороод даралтаа үзүүлсэн чинь харвах гэж байна гэнэ.Та бүхэн ч гэсэн бие хаагаа үзүүлж, эрүүл мэндээ бодоцгоогоорой найзуудаа” гэжээ.

Жүжигчин Баярмагнайгийн хувьд 1978 оны 10 сарын 06-нд Баянхонгор аймагт төржээ. 1996 онд Баянхонгор аймгийн 1-дүгээр арван жилийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсөж, УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн аж. 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар та бидний сайн мэдэх “Маск” продакшныг байгуулсан билээ.

Тэрээр 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан. Сонирхуулхад жүжигчин маань үндэсний бөхийн сумын заан цолтой аж. Гэр бүлийн хувьд хоёр хүү, нэг охинтой. Гэргийгээ СУИС-ийн оюутан болоод анх харжээ.

Тэдний хувьд нэг сургуулийн оюутан бөгөөд Нарантунгалаг гэдэг охинд нүд унагаж, эргүүлсээр байгаад гэргийгээ болгосон гэдэг.

Жүжигчиндээ цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү