Мэдээ

Жүжигчин Навчаа дархан цаазат уулын аманд хаустай болно

Жүжигчин Навчаа Кувейтийн ам буюу Түргэний аманд зуслангийн байшинтай болох гэж байна. Энэ талаараа тэр

“Нойрны зөрүү арилангуут шууд ирж уулзаж уран панаалаа үсэргэсээр байгаад зөвшөөрүүлчихсэн шүү.

Гар бариад бугуй барина гэгчээр 60м2 гэснээсээ бүүр давраад м2 үнийг нь навс буулгаад бас болоогүй ээ дээд давхрын талбайг нь үнэгүй болгоод грашаа м2

даа оруулахгүй тусад нь үнэлүүлээд террасаа үнэгүй дагалдуулаад хэрвээ үнэнчээр м2 аа тооцвол 110м2 болох байсныг 60м2 аар тооцоод нийт өртөг нь 200.000.000төг гэж тохиров.

Надтай хөрш болох 8 айлд яг энэ нөхцөл үнэ адилхан.Одоо санаа нийлсэн хөршөө хайх үлдлээ.Хотхон дотроо тоглоомын талбай бассейн саун клабхаустай” хэмээн бичжээ.

Кувейтийн ам гэгддэг Түргэний ам нь Богдхан уулын дархан цаазат газрын нэг хэсэгт багтдаг. Энд зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглуулдаг байх ёстой. Тэгвэл сүүлийн үед энэ амыг хаусжуулж дуусч байна.

Уулын амыг хашчихаад өөрийн болгосон мэт аашилдаг эрхтэн, дархтнуудын өмнө төр хүчин мөхөстдөг жишээ цөөнгүй. Хамгийн наад зах нь л гэхэд Богд уул, Зайсан толгой орчмын тусгай хамгаалалттай газрыг хэдэн 10 гагаар нь тойруулж хашаа хатгачихаад газрын төлбөрөө төлдөггүй, орц, гарц гаргахгүй хав дарчихдаг болсоор нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй.

1990 оноос эхлэн олгож эхэлсэн замбараагүй газар олголт, эрх мэдэлтнүүдийн гаргасан шийдвэрийн “ач”-аар нийгмийн тэгш бус хуваарилалт бий болж, Зайсан, Богд уул орчимд өнөөдөр баячууд амьдардаг гэдэг ойлголт нэгэнт бий болчихсон. Угтаа бол тэнд хуулиараа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд л үйлчилгээ үзүүлэх учиртай.

Харамсалтай нь хэн нэгэн даргын үед авсан газартай аль нэгэн дарга барьцаж, гуйх үедээ гуйж, гуядах үедээ гуядаж газар авсаар өнөөдрийн байдалд хүрээд буй. Энэ асуудал үе үеийн Байгаль орчны сайд нарын толгойны өвчин болсоор өнөөдөртэй золгосон. Өмнө нь олгосон газрыг цуцлахаар хэн нэгэн даргын газар, танил ихтын газар байдаг учир байгаль орчны сайд нарын хувьд газар цуцлах асуудал нь толгойны өвчин болчихдог талтай. Өөрөөр хэлбэл Байгаль орчны сайд нар шүүхийн өмнө хүчгүйддэг гэсэн үг.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд бугшсан олон асуудлын идээ бээрийг шахах ажлыг эхлүүлсний үр дүнд байгаль орчны салбарт нэлээд ахиц дэвшил гарч байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй нь лавтай. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан БОАЖЯ-ныхан өнгөрсөн хугацаанд хариуцлагатай уул уурхайн эхлэлийг тавихын зэрэгцээ дээрх жишгээр тэгш бусаар олгосон яамныхаа хамааралд байх газрын асуудлыг цэгцэлж эхэлсэн нь олны талархлыг хүртээд буй.

Тодруулбал, 2018, 2019 онд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан.

Мэдээж эрхтэн дархтнуудын эрх ашгийг хөндсөн сайдын тушаал, шийдвэр дургүйг нь хүргэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч доромжлохоос эхлээд бишгүй л дайралтад өртөнө. Ингээд ч бууж өгөхгүй бол газар ашиглах эрхээ цуцлуулагсад шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Яг энэ л эсэргүүцэлтэй дээрх тушаал шийдвэрүүд тулгарч, анхан шатны шүүхээс БОАЖ-ын сайдын тушаалыг хүчингүй болгодог.

Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн замбараагүй газар олголтын асуудлыг одоогийн төр засгийн удирдлагууд боломжоороо засах гэж оролдож байгаа дүр зураг ажиглагдаж байгаа нь сайшаалтай ч тушаалыг нь хүчингүй болгодог шүүх хэний талд үйлчилдэг вэ гэдэг хардлагад өртдөг.

Харин сүүлийн үед хууль хяналтын байгууллагуудад шинэчлэлийн салхи сэвэлзэж, төрөөс хийж хэрэгжүүлэх гэж буй ажлыг дэмжих үзэгдэл ажиглагдаж эхэлсэн нь сайшаалтай.

Тухайлбал, БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхээ цуцлуулаад байсан газрын төлбөр төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй байсан нэр бүхий компаниуд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын шийдвэрийг шүүхэд өгч, ялалт байгуулсан байсныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, төрийг ажлаа хийх боломжоор хангах ажлын эхлэлийг тавьсанд алга ташихаар яахав.

Улсын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрх авчихаад төлбөрөө төлдөггүй, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй компаниудын толгойг шүүх, шүүгчид илж, газар ашиглах эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан сайдын тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргадаг цаг үүгээр өндөрлөвөл тэгш бус хуваарилалтыг засах гэж оролдож буй өнөөгийн төрийн үйлдэл ажил хэрэг болох нь дамжиггүй. Ямартай ч мөнгөний өмнө хүчин мөхөстөж, хүчгүйд үйлчилдэг гэгддэг нэрнээсээ шүүх салж эхлэв бололтой. Bravo

Одоо зайсангийн амыг 20 жил бузарласан хөрөнгөтнүүд хуулийн өмнө бөхийнө гэдэгт итгэж байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд болох Д.Сарангэрэл, Т.Аубакир, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нарын гишүүд өнгөрсөн баасан гаригт /2022.02.11/ Богд ууланд ажиллаж хууль бус газар олголттой танилцсан. Тэгвэл өнөөдөр Горхи Тэрэлжид ажиллаж мөн хууль бусаар газар олгосон эсэх нөхцөл байдлыг тодруулж байна.

Ажлын хэсэг Богд хан уулын Нүхтийн ам, Жаргалантын ам, Ташгайн ам, Түргэний ам, Тайны аманд ажиллаж нөхцөл байдалтай нь танилцсан. Ингээд дархан цаазат газарт аялал жуулчлалын чиглэлээр бүтээн байгуулалтыг хийх ёстой ч хууль зөрчиж хаус хорооллыг их хэмжээгээр барьсан гэдгийг тодорхойлоод хууль бус газар олголтыг цуцлах, нэмж газар олгохыг яаралтай зогсоох шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрлээ.

Мөн өнөөдөр Горхи тэрэлжид ажиллаж эрх зүйн орчныг илүү боловсронгүй болгох ёстой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалтын газрын хуульд өөрчлөлт оруулж байгалийн эко системийг нь хамгаалах шаардлагатай гэж ажлын хэсэг дүгнэсэн байна. Байнгын хорооны гишүүд цаашид энэ чиглэлд ажиллана гэж мэдэгдэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү