Мэдээ

Жүжигчин Нарансолонгодоо халуун баяр хүргэе

Өнөөдөр Эмоци продакшны жүжигчин Нарансолонгын төрсөн өдөр тохиож байна. Түүний ойр дотны найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсад нь түүнд баярын мэндчилгээг ар араас нь илгээсээр байна.

Нарансолонго мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүстээ “Өнөөдөр сэтгэл хөдлөм гайхалтай олон мэндчилгээний үгээр дүүрэн сайхан өдөр байна. Та бүхэндээ бүгдээрэнд нь маш их баярлалаа” хэмээн талархалын үгээ хуваалцжээ.

Тэрээр 1980 оны 10 сарын 3 нд төрсөн бөгөөд өнөөдөр 42 нас хүрч байна. Гэвч тэр 40 гарч яваа гэж огт харагддаггүй. Үнэхээр үзэсгэлэнтэй, залуухан сайхан биеэ авч явдаг авъяаслаг жүжигчин бүсгүй билээ.

Дунд сургуулиа 84-р сургуульд сурч төгссөн тэрээр багадаа эмч болно гэж мөрөөддөг байжээ. Гэвч тэр жүжигчин тэр дундаа хошин урлагт хүч үзэн жүжигчин болохоор шийджээ.

Нарансолонго 2001 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгсөж тус ондоо Х-Түц продакшнд жүжигчинээр ажиллаж байсан юм. Анх дунд сургуульд байхдаа “Найзууд” хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлсэн тэрбээр “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Миний хөрш чөтгөр” гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. 2013 оны 5-р сарын 10-нд тэрээр “Эмоци” гэх продакшн байгуулсан байна.

Тэрээр жүжигчин О. Тэмүүжинтэй танилцан гэр бүл болж, 2010 оны 3-р сарын 17-нд Анар-Од гэх хүүтэй болжээ. Анар-Од аавыгаа усны дусал мэт дуурайсан. Өдгөө тэд гурван хүүхэдтэйгээ хамтдаа сайхан амьдарч буй.

Нийгэмд зөв үлгэр дуурайлал болсон гэр бүлд аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн ерөөж, Нарансолонгодоо төрсөн өдрийн мэнд хүргэе.

Түүний тоглосон тайз дэлгэцийн бүтээлээс

Найзууд (ТВ шоу)
Зүүд шиг хайр (1997)
Харьд одсон бүсгүйн заяа (2003)
Мөрөөдлийн хөлөг өнгөц ОАК (2004)
Сэргээш 1 Мюзикл (2001)
Сэргээш 2 Мюзикл (2003)
Сэргээш 3 Мюзикл (2005)
Дурласны маргааш (2007)
Миний хөрш чөтгөр (2010)
Гурван найз ОАК (2014)
Гурван найз яасан байх нь уу? (2015)
Их хотын залуус ОАК (2016)
Гурван найз эргэж ирсэн нь (2018)

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү