Мэдээ

Жүжигчин Н.Онон: Бид нар тэр шагналыг чинь авъя гэж гуйсан юм уу!

Хошин урлагийн төлөөлөгчид ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг огцрохыг шаарджээ.

П.Сайнзориг өөрийн цахим хуудаснаа “Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд.

Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогчдоор нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй” хэмээн бичжээ.

“Х Түц” продакшны захирал Н.Онон болон “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд нар түүний энхэхүү үйлдлийг Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлэн ажлаа өгөхийг шаарджээ.

Жүжигчин Н.Онон: Бусдыг ажил мэргэжлээр нь хүнийг доромжилсон учраас түүнийг албан ёсоор уучлалт гуйхыг хүсэж байна. Энэ мэргэжлээр бид гэр бүлээ тэжээдэг юм. Үр хүүхдээ салбадайн хүүхэд гэж доромжлуулмааргүй байна.

Шагналын хувьд тэр үе үеийн Ерөнхийлөгч нартайгаа л ярь. Бид нар тэр шагналыг чинь авъя гэж гуйсан юм уу. Тийм зүйл байхгүй шүү дээ. Төрийн хүмүүс төрийн шугамаар ажлаа ярих ёстой. Шүүмжилбэл ойлгоно. Хошин урлагийн салбар 1990 оноос хойш алдаатай оноотой хөгжиж байгаа. Төгс салбар гэж Монголд хаана байна? Хууль зүйн яам төгс юм уу? Өөрөө төгс хүн юм уу? Түүнийг нь асуух гээд би хүлээж байна. Шүүмжлэлийг ойлгоно. Харин алиа салбадай гэж доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү