Мэдээ

Жүжигчин Р.Нандинцэцэгийн xөxний имплaнт хийлгэсний дараах үзэсгэлэнт төрх-фото

Монголын кино урлагийн залуу үеийнхний дунд авъяас чадвар, сэтгэл татам төрхөөрөө ялгарч буй жүжигчин Р.Нандинцэцэгийг үзэгчид “Гэнэтийн зочид” кинонд гол дүрд тоглосноор нь илүүтэй мэдэх болсон.

Хөнгөн, хөгжилтэй сэдэвтэй кинонд ч, сэтгэл өвтгөм xүнд сэдэвтэй кинонд ч үзэгчдийн хайрыг татаж, дуртай дүр нь болсон гэхээр түүний ирээдүй хэр гэрэлтэй байгааг харуулж байгаа бизээ. Ингээд та бүхнийг залуу жүжигчин Р.Нандинцэцэгтэй танилцуулъя.

Р.Нандинцэцэг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг дөнгөж төгсөөд байгаа ч аль хэдийн Монголын олон үзэгчдэд хүрсэн хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Жишээлбэл “Асрагч аав”, “Дурлалын галт тэрэг”, “Насан туршдаа”, “Хөхөөний үүр” зэрэг юм.

Түүний бүтээсэн анхны бүрэн хэмжээний кино болох “Хөхөөний үүр” кино нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, сүүлийн үеийн Монголын шилдэг кинонуудын нэгт тооцогдсон гэдгээрээ онцлог. Асар олон зoвлон бэpхшээлүүдийг туулдаг охины дүрийг туршлага багатай залуу жүжигчин маань гайхалтай aмилуулж, үзсэн хүн бүрийн сэтгэлийг хөндөж, хайрыг нь татаж чадсан юм.

Хүүхэд төрүүлэх, эрдэнэ шишийн шигүү талбай дундуур гүйх зэрэг хүнд үзэгдлүүдээр дүүрэн тус кинонд Нандинцэцэг айдaс сандралаа ялж, ур чадвараа харуулснаар цаашдын уран бүтээлийнхээ үүд хаалгыг нээж чадсан гэхэд болно.

Удалгүй тэрээр кино урлагийн ертөнцөд хүч түрэн гарч ирж байгаа гэдгээ харуулж, хэд хэдэн бүтээлд гол дүрийн санал аван тогложээ. Тэдгээрийн нэг нь найруулагч Р.Баттулгын шинэхэн бүтээл “Гэнэтийн зочид” олон ангит цуврал юм.

Өнөөгийн нийгэмд гол асуудлуудын нэг гэр бүлийн гишүүдийн итгэлцэл, харилцаа, сэтгэл зүйн үнэ цэнийг хөгжилтэй, гэгээлэг үйл явдлуудаар хөндсөн энэхүү цуврал нь хэдийнээ монголын үзэгчдийг байлдан дагуулсан.

“Шинэ үе” продакшнаас гараагаа эхэлсэн сэтгэл татам жүжигчин Батушка буюу Т.Баттулга, Р.Нандинцэцэг нар “Хамгийн чухал нь” нэртэй кино контентод хосуудын дүрийг бүтээжээ. Хэдий уран бүтээлтэй холбоотой зургууд боловч тэдний харц нэг л өөрийг илэрхийлж байгааг сошиал хэрэглэгчид онцолж байсан юм.

“Хүний амьдрал харагдаж байгаа шигээ биш байдаг шиг би амьдрал дээр тийм ч гэнэн цайлган, эрх охин биш ээ” хэмээн ярих түүний ярилцлагыг хүргэж байна.

-Киноны санал ирж байна гэсэн. Дүрийн саналдаа хэр шaлгууртай хандаж байна вэ?

-Би их шалгууртай ханддаг. Юм болгонд тоглоод байвал байдаг л нэг жүжигчин болчихно шүү дээ. Уран бүтээлийн саналууд их ирж байгаа. Тэгээд кино зохиолыг нь уншихаар миний өмнө нь тоглож байсан кинонуудтай адилхан байж таараад байгаа. Арван жилийн охины дүр ч юм уу, эсвэл aймшгийн кино ч юм уу зүгээр л байдаг кинонууд. Миний хүсэж байгаа дүр ирэхгүй байгаа болохоор киноноос түр завсарлага авсан байгаа.

-Таны хүсэж буй дүр юу вэ?

-Миний хүсэж байгаа дүр бол түүхэн дүр. Мөн эсрэг талын дүр байж болох юм. Ер нь бол өөрөөсөө өөр дүр бүтээмээр байна.

-Хүмүүс уран бүтээлээр тань таныг зөөлхөн, уяхан, эрх гэж хүлээж авдаг болов уу. Бидний мэдэхгүй Р.Нандинцэцэгийн талаар ярьвал?

-Би таван нас хүртлээ Хөвсгөл аймагт байсан. Хонь, хурга хариулаад л, хөдөөний хүүхдийн хийдэг бүхий л зүйлийг хийдэг байлаа. Гэхдээ Дархан-Уул аймагт төрсөн. Тэгээд зургаан настайдаа хотод шилжиж ирээд, арван жилээ ШУТИС-ийн лицей сургуулийг төгссөн. Тэгээд л СУИС-д орсон доо. Уг нь өөр мэргэжилтэй болох гэж байгаад халтирaaд СУИС-руу орсон гэхэд болно.

Хүмүүс гаднах төрхөөр нь хүнийг их дүгнэдэг. Намайг их гэнэн цайлган, зoвлон үзээгүй гэж хардаг байж магадгүй. Би хувь хүн тал дээрээ арай өөр гэж хэлмээр байна. Хүний амьдрал харагдаж байгаа шигээ биш шүү дээ. Ер нь бол амьдралдаа олон зорилго тавьсан, хүчирхэг эмэгтэй болохоор зoрьж яваа эмэгтэй байна даа.

Өхөөрдөм төрх, насандаа баймгүй авъяас чадвараараа үзэгчдийн сэтгэлийг татсан залуу жүжигчин Нандинцэцэгтээ урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү