Мэдээ

Жүжигчин Сансармаа бяцхан үрээ өлгийдөн авчээ….

“Single ladies 3″киноны Хадааны дүрээр дахин үзэгчдийн өмнө гарч ирсэн жүжигчин Б.Сансармаа нь өмнө нь “МҮОНРТ”-д АСК нэвтрүүлгийг хөтөлдөг байсан билээ.

Сэтгүүлч мэргэжилтэй байсан тэрээр мэргэжил дээшлүүлхээр АНУ-ын Лос Анжелес хотыг зорьж жүжигчин мэргэжлээр суран эх орондоо хэдэн жилийн өмнө ирэн суурьшсан ба мэргэжлээрээ “Single ladies 3” кинонд тоглосноор чадварлаг жүжигчин болсон гэдгээ харуулсан юм. Мөн чадварлаг жүжигчнээс гадна халуухан, загварлаг эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор бичигдэх болсон билээ.

Хамгийн анхны ажил нь хоёрдугаар курсдээ фм-д хөтлөгч хийдэг байсан ба тухайн үед 80.000 төгрөгний цалин авдаг байж.

Гурван жилийн өмнө Сансармаа нэгэн залуутай сүй тавьснаа цахим хуудаснаа оруулж байсан. Сүйт залуугаа олноос нууцалдаг тэрээр ковидоос болж хоёр өөр оронд уулзаж чадахгүй алсын зайны харилцаатай байсан билээ.

Харин найз залуу нь Монголд ирж хамтдаа авхуулсан зургаа цахим хуудаснаа оруулж эхэлсэн юм. Харин сошиал дагагч нартай нэгэн баяртай мэдээ Сансармаа дуулгасан нь хөл хүнд болсон явдал байлаа.

Харин өнөөдөр сошиал дагагч нартай дахин нэгэн баярт мэдээ дуулгасан нь Хөл хүнд Сансармаа гэр бүлийн шинэхэн гишүүнээ өлгийдөн авжээ. Тэрээр цахим хуудаснаа: “Сайн уу инстаграм, би одоо ээж болсон” гэжээ.

Ингээд жүжигчин Сансармаа болон түүний гэр бүлд халуун баяр хүргэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү