Мэдээ

Жүжигчин Э.Одбаярын визтэй пасспорт нь ийм болж гадагшаа явах эсэх нь эргэлзээтэй болжээ

Шинэ үе продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Одбаяр Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн. Хошин урлагаас дэлгэцийн урлагт хүч үзэн 2015 онд нээлтээ хийсэн “Маш нууц” киноны гол дүрд тоглосон нь түүний хувьд дэлгэцийн урлагт өөрийгөө сорьсон явдал болсон

. Харин үзэгчид энэ салбарт авьяаслаг нэгэн хүч түрэн орж ирсэн нь маш том амжилтыг дагуулсан гэдэг. “18 нас, Би чамд хайртай”, “Үргээлэг 2” кинонд тоглож өөрийгөө ирээдүйтэй залуу жүжигчин гэдгээ батлаад авсан.

Залуу жүжигчинд нэгэн асуудал тулгарчээ. Энэ талаараа тэрээр өөрийн цахим хуудсандаа ийн бичсэн байна.

-Яанаа хүү ингээд зураад хаячхаж Нисэхийн immigration дээр ажилдаг хүн байна? Паспортын хэлтэст дээр ч юм уу? 10нд явах виз даруулсан паспорт юма Гааль дээр оруулж барихгүй буцаах болов уу? Мэдэх хүн байна уу? Туслаач” гэлээ.

2

Үүнтэй тун төстэй нэгэн явдал урд хөршид болж байсан талаар сонирхуулахад: Хятадын бизнесмэн Чен гэх залуугийн 4 настай хүү аавынхаа гадаад паспорт дээр зураг зурж, цээж зургийг нь танихын аргагүй болгосноос болж тэрээр Өмнөд Солонгост саатаж байсан удаатай.

Чен хүүгийнхээ уран бүтээлийг хилийн шалган дээр л олж мэдсэн байна. Өмнөд Солонгосын гаалийн ажилтнууд түүнийг хил нэвтрүүлэхээс татгалзсан бөгөөд тэрээр маш хэцүү байдалд ороод байсан юм. Уурлах ч хэцүү, инээх ч хэцүү байдалд орчихлоо. Гэхдээ хүү минь намайг учирч болзошгүй аюулаас сэргийлсэн гэдэгт би итгэж байна гэж Чен хэлжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү