Мэдээ

Ж.Энхцэцгийг хувийн эмнэлгүүд булаацалдаж эхэллээ

Өргөө амаржих газрын захирал Ж.Энхцэцгийг ээжүүдээс мөнгө авсан мөн үндэслэлгүйгээр олон ажилтан халсан гэх шалтгаанаар эрүүл мэндийн яамны үйлдвэрчний эвлэл яаманд гомдол гаргаж өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тодруулбал, “Өргөө” амаржих газар 487 эмч, сувилагч, ажилтантай. Гэвч 2021-2022 онд нэг жилийн дотор 138 хүн ажлаасаа гарчээ.

Эдгээрээс 82 нь ажлын байрны дарамтаас болж өөрийн хүсэлтээр ажлаа орхисон. Улмаар хүний нөөц 30% багассанаас үлдсэн эмч, сувилагч, ажилчдад ажлын ачаалал хэд дахин нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэлтэй болоод байгааг Эрүүл Мэндийн Үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн юм.

Тэрээр “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ёсзүйн хэд хэдэн алдаа гаргасан гэж аудитын шалгалтаар дүгнэсэн. ЭМҮЭХ-ноос энэ мэт ёс зүйн зөрчил гаргасан эмнэлгийн удирдлагад хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдаас шаардлаа. Зохих хариуцлага тооцохгүй бол өөрөө огцрох ёстой гэв.

Тэгвэл үүрэгт ажлаасаа хүчээр чөлөөлөгдсөн Ж.Энхцэцгийг хувийн эмнэлгүүл эхнээсээ булаалцалдаж байна. Тодруулбал Мөнх-Эрдэнэ гэх залуу” Энэ Ж.Энхцэцэг гэдэг эмчтэй яаж холбогдох уу? Дугаарыг нь мэддэг хүн байна уу. Эмнэлэг байгуулаад Захирлаар нь тавимаар байна. Төр нь үнэлж чадахгүй бол хувийн хэвшил нь үнэлээд ажиллуулая.” гэжээ.

Ж.Энхцэцгийг ийнхүү ажлаас чөлөөлсөн явдалд иргэд бухимдалтай байна. Тэрээр ажлаа хамгийн шудрага хийсэн хүн, нэг ч ээжээс мөнгө авах нь битгий хэл мөнгө авдаг явдлыг таслан зогсоосон хүн. Тиймээс үйлдвэрчний эвлэл ашиг хонжоо хийж, мөнгө халааслаж чадахгүй байдалд хүрсэн.

Иймээс зохион байгуулалттайгаар Энхцэцгийг гүтгэн харлуулж, ажлаас нь хүчээр халж байна. Нийгэмд шудрага үнэний төлөө явсан нэгнээ харлуулж, юу ч хийж чадахгүй байдалд хүргэж, ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилдог явдал байсаар байна. Шудрага зөв хүнээ гэсэн сэтгэлтэй Энхцэцэг эмчийг халж, оронд нь яамны шахаас болсон мэдлэггүй мөнгө харсан хүн томилно биз хэмээн иргэд хардаж байна.

Тэрээр жирэмсэн ээжүүдийн группд хүртэл “Ж.Энхцэцэг эмчийг ажлаас нь халаад ЭМЯ-ны сайд болгочихвол бүх төрөх эмнэлэгт хүртэл ажиллах юм биш үү. Бид шудрага хүнээ алдаж болохгүй” бичсэн байна.

Эл асуудал дээр Үйлдвэрчний эвлэлийн дарга Өнөржаргал дараах байр суурийг илэрхийлжээ.

“Манай амаржих газар буюу 1-р төрөх нь 90 жилийн түүхэн уламжлалтай, Ардын эмч, гавьяатууд төрсөн, алтан ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа шинэ үеийн үйлс хөдөлмөрөөр улсынхаа хүн амыг 30 гаруй хувийг амаржуулсан эвсэг найрсаг хамт олон билээ.

2021 оны 02 дугаар сард Ж.Энхцэцэг багш маань захирлаар ирсэнээс хойш 487 ажилтнаас 162 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажлаас чөлөөлөгдсөний дотор ажлын ачаалал даахгүй ажлаас гарсан, халагдсан, өөрөөр нь өргөдлийг нь хүчилж өгүүлсэн зэргийн 50 гаруй нь цэвэр ажлын байрын тэвчишгүй дарамтын улмаас ажлаас гарсан байна. Бид өнөөдөр хүний эрхийн төлөө, хөдөлмөрлөх эрхээ хамгаалахыг хүсч байна.

Хамт олон маань захирал Ж.Энхцэцэгийг анх томилогдон ирэхэд нь баяртайгаар хүлээн авч, байгууллагынхаа ирээдүйг сайхнаар төсөөлж, мэрийн ажиллаж байсан боловч бидний итгэлийг үнэхээр алдлаа.

  1. Байгууллагын хүний нөөцийн хөдөлгөөн байгууллагын тусламж үйлчилгээ алдагдуулахуйц хэмжээнд ихэссэн байна. Байгууллагын бодлого төлөвлөлт энэ 1 жилийн хугацаанд 4 хүнээр солигдон одоо хууль хүчний байгууллагын эмэгтэй сууж байна.

ЭМЯ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын дотоод хяналт үнэлгээний дүгнэлтийн дагуу тухайн ажлын байранд энэ хүнийг тэнцэхгүй гэж тодорхойлсон боловч тэрийг хүртэл үл ойшоон үзэж байна. Одоо энэ гүйцэтгэлээр эрүүл мэндийн байгууллагууд санхүүжиж байгаа өнөө үед тогтвортой бодлого төлөвлөлт, стратеги байхгүйгээр манай байгууллага ажиллана гэдэгт итгэлгүй байна.

ЭМЯ-ны ёс зүйн хяналтын хорооны дүгнэлтээр Ж.Энхцэцэг захирал нь 12 ёс зүйн заалт зөрчсөн нь тогтоогдсон нь үнэн. Удирдагч хүнд удирдлагын манлайлал, удирдлагын ёс зүй чухал гэж бид үзэж байна. Байгууллагын удирдлага, удирдагч, манлайлагч хүн атал:

  1. Одоо ажиллаж байгаа болон ажлаас гарсан ажилтнуудыг бүгдийг юм халаасладаг, уудаг, авилгач байсан мэтээр худал мэдээлэл олон нийтэд тарааж энгийн ард иргэдийн манай байгууллага, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд итгэх итгэлийг хөсөрдүүлж байна. Бид эхчүүд, эмэгтэйчүүдийнхээ төлөө нойр хоолоо умартан өөрийнхөө мэргэжил, хүчин чадлаа дайчлан алдаа гаргахгүйн төлөө хичээн ажиллаж байгаа.
  2. Бид одоо ажилдаа өглөө ирэхдээ ямар ч урам зориггүй, сонирхолгүй болж байна. Байгууллагын захирал хүн хамт олныхоо эсрэг олон нийтийн сүлжээгээр ийм мэдээлэл, мэдэгдэл хийснээр бидэнд хандаж байгаа үйлчлүүлэгчдийн тоо цөөрч, эмч, эмнэлгийн ажилтнуудад гаргах сөрөг хандлага нэмэгдэж ажиллахад улам бэрх болж байна. Энэ их хариуцлагатай ажлаа итгэлтэй хийх итгэлгүй болж байна.
  3. Чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг, ёс зүйтэй эмч, эмнэлгийн ажилчид амаржих газарт олон бий. Гэтэл энэ нөр их хөдөлмөрийг зөвхөн хувийн ашиг сонирхлын үүднээс байгууллагын нэр хүнд, цаашлаад мэргэжил нэгт бусад эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төдийгүй Эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн салбарын нэр хүндийг унагасан асуудал боллоо гэж харамсаж байна.
  4. Хамтран ажиллаж байгаа удирдлагын баг болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ олон нийтийн сүлжээгээр нэрээр нь дурдаж, гутаан доромжилж, ҮЭ-ийн хорооны нэр дээр мөнгөн дүн хэлж байгаа нь удирдлагын ёс зүйгүй байгаагийн нэг илрэл юм.
  5. Амаржих газраа хөгжүүлье, урагшуулья гэж бодож байгаа бол эмнэлгийн захирал хүн ийм байдлаар мэдэгдэл хийж, амаржих газарт хандах үйлчлүүлэгчийнхээ тоог бууруулж, олон жил бэлтгэгдсэн үнэтэй капитал болох хүний нөөцийг ингэж олноор ажлаас халахгүй, ажлын байрны дарамтанд ажиллуулахгүй байлаа.

Эмч, ажилчидтайгаа нэг ч удаа дотно ярилцаж, хүнд бэрх зүйлсийг маань сонсож байсангүй. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүнд өвчтэй атлаа амьдрахын төлөө тэвчээр заан ажиллаж яваа хүмүүс ч бидний дунд бий.

  1. Аливаа байгууллагад хүний нөөцийн бодлогоороо орлуулашгүй мэргэжилтэн гэж бий. Гэвч бүхнийг үл ойшоож, хувийн харьцааг илүүд үзэн ажлаас гарах нөхцлийг бүрдүүлсээр байна.
  2. Энэ захирал нь багш хүн учраас дэлгэрэнгүй, үгийг баялаг сайтай нэг үгийг 4,5 болгон ярьж байхад бид жирийн эмч хүмүүс учир насаараа багш хийсэн хүний дайтай уран яруу ярьж чадахгүй байж магадгүй. ҮЭ-ийн хэлж байгаа үг нь ганц хүний үг биш нийт эмч ажилчдын бодол санааны илэрхийлэл гэдгийг бүгд ойлгох байх гэж найдаж байна.
  3. Ажилчидаа боддог захирал, дарга байсан бол 24/24 цагаар ажиллаж байгаа ажилчидынхаа асуудлыг зохицуулдаг байх, тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдал үүнд хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгсэл, хангаж үйлчилгээний бэлэн байдал хангаагүй байж тусламж үйлчилгээнд асуудал гарахыг хүлээн суудаг байгууллагын дарга, захирал байж болохгүй.
  4. ҮЭХороо гэдэг бол ажилчидын эвлэлдэн нэгдэх, зѳрчигдсѳн эрхийг хамгаалан ажилладаг байгууллага. Гэтэл Байгууллагын захиргаатай уулзан нэгдсэн шийдэлд хүрч чадаагүйгээр барахгүй бидний ажилд хѳндлѳнгѳѳс оролцон үйл ажиллагааг хааж боож байна.
  5. Олон нийтийн сүлжээгээр ингэж хамт олныг гутааж, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд айдас дагуулж байгаад хамт олныхоо өмнөөс, мэргэжил нэгт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн өмнөөс гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн байна.

Энхцэцгийг халсан явдалд хүн бүр өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд Сэтгүүлч Н. Болортуяа өөрийн цахим хуудсанаа Ж.Энхцэцэг эмчийн талаар ийнхүү бичжээ.

Тэрээр” Эх нярайн амь насыг мафижсаэн эмч нарынхаа савраас салга эсвэл өөрөө огцор Энхболд сайд аа.

Энэ бол зөвхөн жишээ!!!ИЙНХҮҮ ЭХ, НЯРАЙН ЭНДЭГДЭЛ, НОЦТОЙ АЛДАА ДУТАГДЛЫГ ОГТ ТООХОО БОЛЬСОН ЭМЧ НАРТАЙГАА Ж.ЭНХЦЭЦЭГ ЗАХИРАЛ ХАТУУХАН ШААРДЛАГА ТАВИАД ЭХЭЛЖ.

Тухайлбал Ээжүүдэд ялгавартай хандсан эмч нарт хариуцлага тооцсон Сархад уусан эмч мэс засал хийж байгаа үйлдлийг таслан зогсоосон Улсын эмнэлэгт ирсэн ээж нарыг хувийнхаа эмнэлэг рүү явуулдаг байдалтай нь тэмцсэн Чадваргүй эмч, ажилтанг дахин сурахыг шаардсан

Хуурамч бичиг баримт үйлдэж НЭМГ, ЭМЯ-ыг цаашлаад ард түмнийг хуурдаг байдалтай тэмцсэн учраас нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэг өнөөдөр #ОГЦОРЛОО.

Дээрх бүх бугшсан асуудлыг төрөх эмнэлэгт нутагшуулж чадсан, нэг үгээр мафижсан эмч нар Энхболд сайдтай хүч хавсран түүнийг хөөн явууллаа. Мөн дээрх эмч нар нь үйлдвэрчний эвлэлийнхэн гээд давхар сэтэртэй .

Ажилчдын цалингаас байнга татаас авдаг гэж байгаа. Төрөхийн бусад эмч , ажилчид татварын мөнгө нь юунд зориулагдаад байдгийг захирлаасаа тодруулж өгөхийг шаардсан тул Ж.Энхцэцэг захирал ҮЭХ-нд тайлангаа тавихыг шаардаж.

Дээрх Эмчилгээ эрхлэсэн захирал болоод Чанарын албаны дарга нар нь хувийн эмнэлэгтэй гэх бөгөөд ядарсан эхчүүдийг шулдаг байдлыг нь Ж.Энхцэцэг эмч зогсоосон нь хамгийн том галыг өөр дээрээ дуудаж.

Ийнхүү төрөх эмнэлгийн нөлөө бүхий эмч нар хэвлэлийн бага хурал зарлаж өөрсдийнх нь бузар булайг илчилсэн Ж.Энхцэцэг захирлыг яаралтай явуулж өгөхийг сайд Энхболдоос шаардаж үгүй бол өөрийг нь огцруулна хэмээн сүржигнэв. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНХБОЛД САЙД САЛБАРЫНХАА ИДЭЭ БЭЭРТЭЙ ТЭМЦСЭН ЭНХЦЭЦЭГИЙГ МФИЖСАН ЭМЧ НАРТАЙГАА НИЙЛЭН ОГЦРУУЛЛАА .

Өөрөөр хэлбэл сайд Энхболд мфажсан эмч нарынхаасаа айж, өөрийн суудлаа л хамгаалан авч үлдлээ. Түүнд эх нярайн амь нас, эрүүл мэнд огт хамаагүй гэдгийг эл үйлдлээрээ батлан харууллаа. #ХАРАМСАЛТАЙ” хэмээсэн байна.

Харин УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Ж. Энхцэцэг эмчийн тэмцэл зөвхөн хэдэн эмчийн биш С. Энхболд сайдын ч мөнгөний эрх ашгийг хөндсөн бололтой!

Ажлын алдаа байхгүй болохоор нь ёсзүйн шалтгаанаар гэж халжээ. Өргөө амаржихыг хувийн эмнэлгийнхээ орлогын суурь болгосон хүмүүстэй тэмцсэн, хулгайчтай тэмцсэн даргыг “ёсзүйн шалтгаан”-аар халж байгаа юм байна! Энхболд сайдын ЁСЗҮЙ ойлгомжтой!

Таних танихгүй олон хүн энэ бусармаг шийдвэрийг эсэргүүцэж байна! Нийгэм эсэргүүцэж байна, яагаад гэвэл шудрага ёсоор хэтэрхий цангасан учраас! Яагаад гэвэл энэ эмч хүмүүсийн төлөө ажилласан юм.

Мэргэшсэн хамгийн том эмнэлгийн хувиар харьяалал харгалзахгүй үйлчилж, төсвийн мөнгийг зарцуулах ёстой хүмүүст нь зарцуулж, үнэ төлбөргүй үйлчилж, хувийн эмнэлэгтээ хэдэн саяар хийдэг хагалгааг нь үнэ төлбөргүй хийж байсан юм. Төрснийхөө төлөө ил далд мөнгө төлдөг байдлыг таслан зогсоосон юм аа. Өргөө амаржих газар төрөл арилжсан шиг өөрчлөгдсөн юм аа…

Энэ нийгэмд чин шудрагаар бусдын төлөө ажиллаж, олны талархлыг зүй ёсоор хүлээж байгаа НЭГ хүн танай засгийн үед ажиллаж үлдэх боломж байгаа юу Ерөнхий сайд аа?!

Танай засагт Шударга ёс гэдэг зүйлд жаахан ч гэсэн орон зай байна уу?!

Энэ Ж.Энхцэцэг гэдэг эмчтэй яаж холбогдох уу? Дугаарыг нь мэддэг хүн байна уу. Эмнэлэг байгуулаад Захирлаар нь тавимаар байна. Төр нь үнэлж чадахгүй бол хувийн хэвшил нь үнэлээд ажиллуулая.

Шударга хүн байж боломгүй Монгол улс.

Ийм балиар ялзарсан холбоо сүлжээ болсон орчинд залуу эмч нар шантарна уу гэхээс урам авахгүй. Ийм байгаа болохоор эрүүл мэндийн салбарч хөгжихгүй. Одоо байгаа сайдыг үнэхээр мэдэхгүй. Өмнөх сайд Мөнхсайхан, Энхцэцэг дарга шиг эрүүл мэндийн сайд манай салбарт хэрэгтэй байна” гэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү