Мэдээ

Загвар өмсөгч С.Сарнай төрөх эмнэлгийн гашуун үнэнг дэлгэв

“Monroze” брэндийг үүсгэн байгуулагч, загвар өмсөгч С.Сарнай өнөөгийн эрүүл мэндийн салбар, төрөх эмнэлгүүдийн үйлчилгээний үнэн төрхийг ил гаргав.

Тэрбээр нэгэн иргэний пост доор хоёр дахь хүүхдээ төрүүлээд удаагүй, кесварын оёдол задарч, өмд нь цустайгаа ху тгалдан очиход эмнэлгийн эмч ажилтнууд тоож хүлээн авах нь бүү хэл, хайхрамжгүй хандаж, төрсөн эхийн бие, сэтгэлзүйд д арамт үзүүлж байсныг онцолжээ.

Тэрбээр “Хоёр дахь төрөлтийн дараа гэдэсний оёдол задраад, өмдний урд тал дүүрэн ц ус тай очиж байхад заавал төрсөн эмч рүүгээ залгаж байж, нэг юм цэвэрлүүлж байж билээ.

Доор байдаг хүмүүс бол үнэхээр өөдгүй санагдсан. Тоож байгаа ч юм байхгүй. Онгорхой гэдэстэй цу стай гэдэстэй хичээн ч удаан хүлээв. За яахав, гээд өнгөрч байсын. Хараад байхад хүн бүрд ингэж ханддаг юм байна. Анхны төрөлт дээрээ ч бас хагалгааны дараа ө вчин намдаах лаа өгөөч гэхэд гаднаас ав гэхэд нь үнэхээр гайхаж байж билээ.

Тэгээд босч чадахгүй байхад хүүхдээ хөхүүлээч гэж загначихаад гараад явна. Кесвараар төрсөн хүн өвчин намдаагчгүй босч чадахгүй, дээрээс нь сүү гарахгүй…өөдгүй гомдмоор мэдрэмж төрдөг юм билээ.

Харин хоёр дахь дээрээ зүүдэг өвчин намдаагч байгаа гэж хэлээд гайгүй өнгөрч байсан. Дахиж төрөх юм бол хувийн эмнэлэгт төрнө л гэж боддог болсондоо” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү