Мэдээ

Зайсан орчимд хоёр чоно орж иржээ

Өчигдөр /2022.10.23/ өдөр 13 цагийн үед Богд уулын зам дээр хоёр чоно явж байгаа нь дүрс бичлэгт буусан байна.

Тус хоёр чоно суурьшлын бүсэд орж ирсэн тул иргэдэд аюул учруулсан эсэх талаар НБОГ-аас тодруулахад “Чонотой холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй” гэсэн хариултыг өглөө.

Тэгвэл чоно суурьшлын бүсэд нэвтэрсэн асуудал энэ оны нэгдүгээр сарын 15-ны 05.00 цагт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Бэлхийн төв замаар хоёр чоно явж байсан нь НБОГ-т бүртгэгдэж хоёр чоныг суурьшлын бүсээс гаргаж байсан.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа аж. Зэрлэг амьтан суурьшлын бүсэд орж ирсэн дуудлага 2015 онд 30, 2019 онд 43, 2020 онд 116, 2021 89 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Харин зэрлэг амьтны тархац нутаг хумигдах, идэш тэжээлийн дутагдалд орсноор Улаанбаатарт зэрлэг амьтан орж ирэх тохиолдол нэмэгдсэн байна. Дэд бүтэц хөгжихийн хэрээр саарал чоно амьдрах орчны хуваагдалд ороод буй. Чөлөөтэй нүүдэллэх боломжгүй болж, идэш тэжээл хайж хотын суурьшлын бүсэд орж ирсэн гэж үзэж болохоор байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү