Мэдээ

Зориглоод найз залуугийнхаа сургалтын төлбөрөөр хийлгэвээ… Миний амьдрал орвонгоороо эргэчихсэн…

Миний хийсэн нэг тэнэг юм бaйдаг юм. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж ч үзээгүй байж шууд вэбсайт нээж байсан. Өрөө түрээслээд ангийнхаа 2 хүүхдийг компьютертай нь авчирчихсан. Ааваас надад вэбсайт хийх мөнгө хэрэгтэй байна гэсэн надад итгээд мөнгө өгсөн юм.

Мэдээ ч бичиж үзээгүй байж тийм юм эхлүүлээд нам дампуурч байлаа. Би чинь төрснөөсөө хойш л гэр хороололд 5н ханатай гэрт амьдарсан. Хотын захын дүүрэгт. Аав минь жолооч, ээж минь тогооч сургууль соёл төгсөөгүй. Намайг л боловсролтой болгохын тулд бүх юмаа зориулчихсан хүмүүс.

Олсон бүх мөнгөөрөө миний сургалтын төлбөрийг төлдөг. Гэрээ харахаар, дүүгээ харахаар, аав ээжийгээ харахаар тэд маань надад найдаад байгаа нь аймар мэдрэгддэг. Тэгээд вэбсайт эхлүүлээд дампуурснаас хойш юм сурах гэж сонингийн газар ажилд орсон. Дараа нь том вэбсайтад ажиллаа.

Тэгсэн тэр ажиллаж байсан вэбсайт маань зарагдахаар болоод шууд ажилгүй болоод яг 1 сар гэртээ суусан. Ажилд ороё гэхээр үнэхээр ормооргүй, намайг ажиллуулаад байгаа хүмүүс яаж ажиллаад байгааг ерөнхийдөө анзаараад мэдчихсэн. Өөрөө хийж үзмээр санагдсан. Өмнө нь вебсайт нээгээд дампуурчихсан, дахиад гэвэл аав ээж 2 жаахан итгэхгүй.

Гэхдээ бас улаан цайм боль ч гэхгүй. Тэгээд яг нээнэ гэж зориглоод найз залуугийнхаа сургалтын төлбөрөөр вебсайт хийлгэвээ. Миний амьдрал тэгээд л орвонгоороо эргэчихсэндээ. Зээл өгдөг бүх аппд өртэй, хэрэглэе гэхээр гайгүй бүх юмаа зарахыг нь зараад өөрийнхөө компьютерийг ломбардчихсан.

Дүүгийнхээ компьютер дээр ярицлагаа бичиж сайтдаа оруулдаг байлаа. Төсөл бичсэн. Эхлээд засгийн газрын хэрэг эрхлэх газар нэг хүн дээр очихоор боллоо. Би пэйж рүү нь энэ талаараа бичсэн юм. Өө ёстой дэмжинэ гоё санаа байна гэсэн. Миний гуйсан юм бол ажлаа хийгээд суух 1 өрөө л бсан юм. Ордон дээр маргааш өглөө 10н цагт хүрээд ир гээд би чинь дөнгөж эхлэж байгаа болохоор хүн юмаа аваад ир гэхээр нь шууд За гэх юм шиг л санагдаж байгаа юм чинь.

Өглөө 6н цагт босоод цэнхэр дээлээ өмсөөд тэрийгээ их утга учиртай гэж бодож чухал юмандаа өмсдөг, нүүрээ будаад л өөрийгөө байдгаар нь гоёоод гарлаа.Тэгээд ордон дээр очоод нөгөө хүн рүү залгасан утсаа авахгүй. Ордны арын сааданд наашаа ч үгүй цаашаа ч үгүй ядаж байтал 10н сарын аймар хүйтэн өдөр. Би тэнд төслөө барьчихсан хүлээж байгаа байхгүй юу. Лав 3н цаг гадаа суусан. Автобусны мөнгө ч байхгүй. Би өмнөх өдөр нь гэрийнхэндээ аймар сүртэй юм ярьчихсан байсан.

За би маргааш хөрөнгө оруулалт авна бараг ок заза болчихсон гээд. Тэгсэн ээж залгаад за миний охин юу гэж бна уулзсан уу гээд, аав хөдөө уурхай дээрээс бас залгаад л. Ардаас нь хадмууд бас залгаад л. Би чинь одоо удахгүй гарч ирнэ гэсэн гэж хэлчихээд дотроо болохоор уулзахгүй бол нээрээ яаанаа гэсэн айдастай. Хүлээгээд л байсан ашгүй нөгөө эгч ордны үсчинд ороод ир гэдэг юм. Нөгөө хүн чинь төслийг минь хурдан гүйлгээд аймар үзээд л тэгснээ бараг нүүр лүү шидэх нь холгүй өгснөө за за ярья гэсэн. Би чинь бүтэн 2 сар бэлдчихсэн бсан тэр хүн тэгээд хандчихаар надад бүр аймар муухай байгаа байхгүй юу.

Тэр цагаас хойш нийт бараг 20иод хүнтэй уулзаад 8н хүнд нь хулхидуулав. Бөөн өртэй, гарья аа уулзах найз байхгүй, бүр нүүрэнд түрхэх крем ч байхгүй. Гар утаснаасаа 1gb дата авч цацаад л өдөрт мэдээ оруулна, би ер нь ямар новшоо хийгээд байгаа юм болоо маргаашнаас яг ажилд орно гэж бодно. Тэгсэн хэрнээ арай гэж эхлүүлчихээд гээд бас хаяж чадахгүй. Өмнө бүх хэрэглээгээ ажил хийгээд л зохицуулчихдаг байсан чинь ямарч ажилгүй төсөл хөөцөлдөөд л таг гэртээ суучихаар үнэн миа.

Жаахан олсон мөнгөөрөө уулзах хүмүүстээ кофе авч өгье л гэж бодож байгаа юм чинь. Өглөө босоод үүргэвчээ үүрээд гарна. Кофе шопд юм авахгүй удаан суухаар хүмүүс нь муухай харна. Төвийн хэдэн wifi-тай газруудаар хэсээд л яваад бна. 2 цаг суугаад 2 мэдээ оруулаад л гараад өөр газар ороод хэсэг сууна. Тэгээд алхаж явж явж байгаад орой харина. Манайх чинь бүр Нисэхийн цаана Морингийн даваанд, ямарч орлогогүй, хар өвлийн хүйтэнд харих гэж бөөн юм. Юу ч бүтэхгүй. Ээж аавдаа болохоор болноо болно намайг ёстой чадна гэж бна гэж хэлнэ.

Өглөө босоод гараад явахгүй бол гэртээ суугаад байхаар эвгүй, худлаа үнэн нүүрээ будаад костьюм пиджакаа өмсөөд л буцаад гарна. Очих газар байхгүй дахиад л нэг газар ороод юмаа хийнэ. Яг ийм байдлаар 6н сар явсан. Тэр үеэр бүр ийм хүмүүстэй таарч байлаа “Миний дүү сайт гэж байхаар туслах хийгээч. Чамд царай бна. Нас бна. Ийм хөөрхөн юм чинь найзууд чинь ч гэсэн хөөрхөн байлгүй” гээд ямарч ажил хэрэг ярьж бна гэж харахгүй, бараг ууж муухдаа дуудах гээд байгаа юмуу хаашаа юм.

Дараа нь би өөр нэг хүнд аймар том хулхидуулаад вэбсайтаа бүр сар хаясан. Ажил төрөл хийгээд өөрийгөө болгоод явж байхгүй 1 жил ямар унхиагүй юм бэ гээд өөрийгөө зэмлээд л. Ар гэр, найз нөхөд бүх хүн надад урам хугарсан санагдаад л хүмүүсийн дунд явахаас аймар ичдэг болчихсон байсан. Нэг өдөр фэйсбүүкээр танихгүй хүн надад нэг аягүй залуу сэтгэлгээтэй хөрөнгө оруулагч санал болголоо. Тэгсэн тэр хүний подкаст нь интернетэд бна. Би чинь оймснуудаа угаах зуураа сонслоо.

Ер нь бол бизнес нь амьдралтайгаа холбогдсон хүн л юм хийдэг, сонирхлоороо старт ап хийе гэсэн хүний юм явдаггүй, би бол итгэлцэл дээр тулгуурлаж хөрөнгө оруулалт хийдэг гээд л ярьж бнаа. Миний гар удаашраад л яриа руу нь бүр орж сонсоод тэгснээ шууд пэйж рүү нь бичсэн. 1 төсөл бариад 1 жил шааригдаад явж байнаа тантай уулзаад танилцуулж болох уу гээд лаг албан ёсны бичсэн. Уулзая уулзая гээд хариу хүрээд ирлээ. Анх удаа тийм том хүн хувийн пэйжээ өөрөө хөтлөж байгааг би харсан.

Манай гэрээс хотруу орж ирэх гэж 2 цаг явдаг. За би яг одоо гэрээсээ гарлаа гэж хэлээд хамаг юмаа аваад хувцсаа гялс өмсөөд очлоо. Би тэр үед л хүний өмнө ичиж зовохгүй бүх юмаа номхон зогсож байгаад ярьсан. Сургуулиа төгсөөд 3н жил боллоо, вэбсайт нээчихсэн. Тэрнээс хойш 20 орчим хүнтэй уулзсан, тэр дунд би тэрэнд тэгж хулхидуулсан би одоо ингээд ямар ч урам зориггүй болчихоод явж байна гэдгээ хэлсэн. Чи тэгвэл 8н сарын 10нд төслөө бариад ир гэлээ.

Тэгээд тэр өдөр нь залгасан нөгөө хүн чинь утсаа авдаггүй ээ. Заза ямар анх удаа ингэж байгаа биш гэж бодоод л 11нд нь би дахиад залгаад насс. Тэгсэн дахиад авдаггүй ээ, ширлээд орой нь дахиад л залгалаа. Тэгсэн ашгүй авсан. Тэгэхээр нь сайн байна уу би төслөө бэлдчихлээ барилаа гээд аягүй ярьсан за хүрээд ир гэж байнаа. Тэр хүн дээр 4 дахиж уулзсан. Удалгүй 2 хоног таг байснаа залгаснаа байна уу чи маргааш өглөө ирээд оффисоо үзээдэх гээд.

Би тэр шөнө унтаагүй, нээрээ юм болов уу үгүй юм болов уу гээд итгэж өгөхгүй догдлоод. Тэгээд л би одоо энд ингээд редакцдаа сууж байна даа. Салгалаад яаж больёо гээд хаячихаагүй юм гэж одоо боддог. Залуу хүмүүсийг цалингүй ажиллуулж хөдөлмөрийг нь шулдаг, ялгаварладаг хэл аманд оруулдаг уур амьсгал нь тухгүй газруудад зөндөө ажиллаж үзсэн болохоор хэзээ 1 өдөр өөрийн гэсэн редакцтай болохоороо хамт олон ажлын тав тух гэж ямар зүйл байдгийг ажилчиддаа утгаар нь мэдрүүлнэ гэж маш их хүсдэг бсан болохоор одоо тийм удирдлага байхыг л хичээдэг. Шантармаар хэцүү үеүүддээ аав ээжийнхээ надад итгэсэн итгэлээр л #ДУТУУГАА_ДҮҮРГЭЖ явсаар энэ бүхэнд хүрсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү