Мэдээ

Зураач Л.Золбоо: Хөгжлийн бэрхшээлтэй гээд хөгжих эрхээ хязгаарлуулахгүй юмсан гэж боддог

Зураач Л.Золбоо өнгөөр өгүүлж дүрсээр дуугардаг хүмүүн. Түүнтэй анх уулзсан хүмүүн маш сайхан инээмсэглжлийг олж харна. Харин тууривсан бүтээлийг нь үзвэл тэнгэрлэгийн сэтгэхүй мэдрэх шиг болно.

Тархины саа өвчний улмаас “Тусгай 29-р сургууль”-ийг 2004 онд төгсөж, Улмаар Төрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн нэрэмжит “АНИМА” дүрслэх урлагийн сургуулийг 2011 онд дүүрэгжээ.

Мөн тэр хувцас загварыг ихэд сонирхон, оёдолчин мэргэжлийг эзэмшсэн. Улмаар өөрийн зохион бүтээсэн загваруудыг гаргаж эхэлсэн.

Түүний гаргасан үзэсгэлэнгүүдийг дурьдвал

– 2009 он. “АНИМА” дүрслэх урлагийн сургуулийн 15 жилийн ойн үзэсгэлэн

– 2013 он. “Учиртай гурав” хамтарсан үзэсгэлэн

– 2014 он. 2009 он. “АНИМА” дүрслэх урлагийн сургуулийн 20 жилийн ойн үзэсгэлэн

– 2014 он. АНУ-ын Элчин сайдын яам. Залуу уран бүтээлчдийг танилцуулах өдөрлаг

– 2016 он. “Энэ бол би-2” хамтарсан үзэсгэлэн.

– 2017 он. “Салхи шиг хөөх хорвоо” бие даасан үзэсгэлэн

– 2018 он. “ЭС” хамтарсан үзэсгэлэн

– 2019 он. “DAG” хамтарсан медиа үзэсгэлэн

Энэ л хөдөлмөрч бүсгүйн уран бүтээлийн өчүүхэн хэсгээс та бүхэнд хуваалцъя. Мөн худалдан авах боломж бий.

Тэрээр банныхаа өрөөнд өдөр шөнөгүй зураг зурж суудаг маш хөдөлмөрч эмэгтэй.

Холбоо барих: 91955995

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү