Мэдээ

Зураач Л.Өнөрчимэг: Ээж нь гялалзаж явахад үр нь алзахгүй гэж боддог

Та завтай юу? хэмээх zarig.mn сайтын нэвтрүүлэгт Зураач Л.Өнөрчимэг оролцжээ. Тэрээр дараах ярилцлагыг өгчээ.

Таны хорвоод мэндэлсэн түүх их сонирхолтой санагдсан. Энэ тухайгаа та сонирхуулаач?

Би 1967.06.05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумд төрсөн. Намайг төрөхөөс өмнө ээж маань Улаанбаатар хотод байсан байгаа юм. Хотод 1-р төрөхөд би ээжинхээ гэдсэнд хэдэн өдөр хөдөлгөөнгүй байсан гэсэн. Тухайн үедээ анагаах ухаанд тайлагдаагүй зүйл болоод эмч нар яаанаа хүүхэд нь эндээгүй байгаадаа гэхийг ээж маань сонсоод маш их сандраад Хархоринруу онгоцоор ниссэн гэсэн. Тэгээд онгоцоор нисэх явцдаа хөдөлгөөнд ороод тэгээд ус нь гарчих гээд , ээж маань бөөлжөөд онгоцондоо ээж маань маш их зүдэрсэн гэсэн. Манай аав Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн хажууд байдаг цэргийн ангийн Соёлын клубын эрхлэгч байсан. Аав ээжийг онгоцоос буухыг алсаас хараад , тэгээд аав Загар гээд ламтан , намайг эх барьж авсан ачтан болон Норжмаа гуай Александр гэх нөхөртэйгөө энэ хэд хамт гүйж очоод намайг төрүүлсэн юм гэнэ лээ. Аав маань цэргийнхээ офицерийн цамцаараа өлгийдөн авсан гэсэн. Ээжийн маань зорьж очсон зүйл нь залбирал байсан байгаа юм. Тэгээд би уван цуван явсаар төрсөндөө. Эрдэнэзуу хийдэд төрсөн хүндээ. Энэ тухай нутгийнхан маань ярьдаг. Би эх баригч ээж буюу авааль ээжийгээ 1997 онд Соёлын төвд нь тоглолт хийлгэж Өндөр ээж хэмээн өргөмжилж байлаа.

Та юу мөрөөддөг хүүхэд байсан бэ?

Би сансарын нисгэгч болно гэж мөрөөддөг байсан. Монголын анхны эмэгтэй сансарын нисгэгч болно гэж боддог байлаа. Тухайн үедээ хөдөлгөөний олон техниктэй байх хэрэгтэй юм байна , олон хэл устай байх ёстой юм байна гэх мэт судалдаг байлаа .

Таны хувьд хөлөөрөө зураг зурдаг , бас усанд зураг зурдаг авъяастай. Та энэ авъяасаа яаж эзэмшиж байв?

Монгол дамшиг 93 наадамд орж олон түмэндээ 4 мөрчөөрөө зураг зурж , зохиосон дуу хөгжимөө дуулж , хөлөөрөө зураг зурж олны танил болж байлаа. Анх 5 насандаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Жаахан хүүхэд байхдаа л ер нь танигдсан хүүхэд байсан. 10 жилийн хүүхэд байхдаа би Ленин, Сүхбаатрын баримал бүтээж байлаа. Анги танхим , сургуулиа аавтайгаа нийлж тохижуулдаг байлаа. Хүүхдийн асрамжийн төвүүдэд хичээл үнэгүй зааж байлаа. Нийслэлийн “Үнэн” сонин , Залуучуудын сонинд байнга гардаг байлаа. Олон улсын Юнеско зэрэг байгууллагуудаас алтан медалиудыг эх орондоо авчирдаг байлаа. Би хүүхэд байхаасаа л олны танилж болж байсан. Би реклам цацаж , мөнгө төлж олны танил болж байгаагүй.

Таньд харамсдаг зүйл байдаг уу?

Надад харамсдаг зүйл байлгүй яахав. Хань ижлээ хүний гарт алдсандаа хамгийн их харамсдаг. Аав ээжийгээ амьд сэрүүн байхад нь би ядуу амьдарч байгаад явуулсан. Яахав би аав ээжийгээ баярлуулах үе байсан ч эд баялгийн сайхныг үзүүлж чадаагүй. Би чинь оргил түвшнээсээ хамгийн доод түвшинд очиж амьдарч байгаагаа харуулсандаа харамсдаг. Гуравдугаарт би харамсдаг зүйл нь гэвэл: Би чинь ач хүүтэй . Тэр алсын улсад одоо ч би ач хүүтэйгээ уулзаж чадаагүйл байна. Тэр газарлуу нисээд очих чадалгүй байгаадаа харамсдаг. Би тэгэхдээ ач хүүдээ бодсон зүйл байгаа. 1сая долларын үнэд хүрэх зураг зураад соёлын өв, үнэт өвөөр баталгаажуулаад би ач хүүгээ томоо болоход нь бэлэглэнэ гэж боддог.

Та хүүтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

Манай хүү 2016 оны 10 сард алсыг зорьсон. Тэрнээс хойш уулзаагүй байна даа. Миний ач хүүгийн хөөрхөн хөөрхөн бичлэгийг явуулдаг. Хүү маань бас байнга холбогддог. Тэглээ ч гэсэн хүүгээ жинхэнээсээ сайхан тэвэрч үнсээд хамтдаа байхыг их хүсдэгдээ

Хүү нь ирнэ гэнүү. Хэзээ ирнэ гэж байна?

Хүү минь ирнээ. Эх орон шиг хэрэгтэй зүйл байхгүй, хүний нутагаас илүү төрсөн нутаг шиг сайхан юм байхгүй гэж би сургадаг. Хүү маань ойлгодог

Та хүүгээ л их хүлээдэг юм байна даа тиймээ?

Хүүгээ их санадаг , хүлээдэг. Өдөр болгон би хүүгийнхээ төлөө залбирдаг. Орой унтахдаа жаахных нь баривчийг нь үргэлж тэвэрч, үнэрлэж унтдаг. Бөх хүн шиг захыг нь мушгидаг. Миний хүү чинь удам судар саатай хаан хүү байхгүйюу.

Хүү нь саяхан машин бэлэглэсэн байсан. Гэнэтийн бэлэг байсан уу?

Өө маш гэнэтийн бэлэг байсан. Би өмнөхөн нь Баян-Өлгийн наадамд явчаад ирсэн байсан юм. Тэгээд намайг их хол , алс газар автобусаар явсан байна гэж бодсонуу яасан нэг л өдөр найзууд нь манайд орж ирээд та гараад ир гээд маш том гэнэтийн бэлэг барьсан. Найзууд нь надад машины түлхүүр өгөөд энэ таныхаа , хүүдээ баярла гэхээр нь эхэндээ би ойлгохгүй балмагдаад , үнэхээр гоё байсан.

Та хэзээ хамгийн их баярлаж байсан бэ?

Надад их баярлаж байсан олон агшин бий. Гадаадад шавь нартайгаа явж байхад хүү маань гэнэт тайзан дээр гарч ирээд зөндөө олон авъяас үзүүлж байсан. Би бэлтгэл хийж зааж өгөөгүй байхад миний хүү маш мундаг байсна. Би тэр үед маш их баярлаж бахархаж байсан. Миний хүү их мундаг ш дээ. Миний хүү цэнгээнт бүжгийн бүх төрлийг бүжиглэнэ, төгөлдөр хуур хөгжимийг нотыг нь л хараад ямар ч аясыг тоглоно, шүлэг зохионо . Надад зориулсан шүлэгнүүд нь ямар сайхан гээч. Одоо тэр шүлэг , захиануудыг нь нээж үзээл инээнэ , уйлна. Тэр гадны том оронд хүү маань өөрийгөө Англи хэлээр илэрхийлээд олон авъяасаа үзүүлж байхад би маш их баярлаад тэвхцэж байсан.

Та түрүүн дээд оргилоосоо хамгийн доод түвшинд очиж амьдарч байлаа гээд хэлсэн. Та тэгж доошоогоо унахад өвдсөн үү, хэр өвдсөн бэ?

Маш хэцүү. Миний залуу насанд миний авъяас Оросод , Тувад , Бээжинд , Хонгконгод үнэлэгдсэн бол байртай , машинтай , орлоготой , менежертэй , гэрийн үйлчлэгчтэй гээд л амьдрал цэцэглэж байгаа ш дээ. Гэтэлд Монголд их хэцүү. Орлогогүй. Багшлая гэхээр заавал хахууль өгч байж орно. Зураачийн хөдөлмөр үнэндээ Монгол улсад үнэлэгддэггүй. Байнгийн тогтмол орлогогүй байна гэдэг хэцүү. Сүүлдээ аргаа бараад өөрийн хөрөнгөө зарж эхэлдэг. Би бол их гундаж явсан үе бий. 4 өрөө байр маань 3 өрөө болоод , 3 өрөө маань 2 өрөө болоод , 2 өрөө маань 1 өрөө болоод , 1 өрөө маань хашаа байшин болоод, хашаа байшин маань хоосон хашаа болоол сүүлдээ гэр оронгүй гундах үе тулгарахад дагаад аав ээж , ах дүү нар маань ч гундаж явсан. Тэгэхдээ эргээд бид босож чадсан л даа. Эдийн засгийн хувьд хэцүү байснаас илүү хамгийн хэцүү нь хүмүүс дооглоно , шоглоно , мууу хэлнэ , гүтгэнэ. хүмүүс хэмх гишгэдэг. Найз нөхөдгүй болдог. Манай Монголчууд харамсалтай нь нэг унасан хүнээ өшиглөөд хаячихдаг. 1000 сайн юм хийсэн дунд нэг л муу зүйл хийхэд тэрэн дээр гишгэдэг. Би ийм зүйлийг үзсэн. Их хэцүү байсан. Тийм үед амьд эрмэлзэлгүй болчихдог. Тэгэхдээ би тэгж их унтараагүй. Би авъяасаа хаяаагүй, би нэг ч муухай хувцаслаагүй , би аль болох галтай цогтой байхыг хичээсэн. Хичнээн нулимстай байсан ч би байгаагаараа л байж чадсан.

Та иймэрхүү амьдралд нь тохиосон хүнд үеүдээ яаж давж байсан бэ?

Би хүнд үеээ хүмүүсийн тусламжтайгаар даван туулж байсан. Миний нулимсыг хүмүүс арчиж байлаа. Хоолоо хувааж идэж байлаа. Танихгүй хүмүүс гэртээ түр байлгаж байлаа. Эгч нь ийм юм туулж байлаа. Хүнгүйгээр хүн давахгүй юм билээ. Сайхан сэтгэлтэй энгийн ард түмний гоё урамын үг , сайхан сэтгэлийн туслалцаа их тусалсан даа

Хүү нь гэдсэнд нь байхад нөхөр нь бурхан болсон гэх мэдээлэл уншиж байсан. Уучлаарай хүнд асуулт байх. Таны нөхөр ямар хүн байсан бэ?

Манай нөхөр замын үүдийн шалганы дарга байсан. Үүрэгт ажилаа хийж байхдаа энд их зөрчлүүд гараад байна гээд надад ний нуугүй хэлдэг байсан. Би бол ажлын онцлогоосоо болж хүнд хорлогдсон гэж үздэг. Би нөхрийгөө бурхан болсоныг их хожуу мэдсэн. Тэр үед одоо үеийнх шиг гар утас , интернэт гэж байгаагүй. Хааяа л нэг захиа ирдэг байсан. Тэр үед би Өвөрхангай аймгийн Хархорин сумд зах зээлийн хэцүү үед авъяасаа үнэлүүлж чаддаггүй үе байсаны дээр миний талаар янз бүрийн гүтгэлгүүд явдаг байсан.

Таны анх ээж болох мэдрэмж ямар байсан бэ?

Мэдээж үнэхээр сайхан мэдрэмж. 10 жилийн найз маань хүүг маань эх барьж авч байлаа. Төрөх явцад их өвдөж байсан ч би ёологүй. Бас тэр үедээ дуу зохиогоод дуулж байлаа их өвөрмөц төрөлт болж байсан.

Та ямар дуунд дуртай вэ?

Би ээжийн тухай дуунд дуртай.

Та хэн нэгэнд сэтгэлийн үгээ хандаж хэлээчээ гэвэл хэнд хандаж хэлэх вэ?

Би хүүдээ хэлье. Миний хүү биеэ сайн бодоорой. Ажил, амралтаа зохицуулаарай. Ээж нь хүүдээ баярлаж , ээж нь гялалзаж явж байхад миний хүү алзахгүй шүү. Ээж нь өөрөө сайн явахад хүү минь алзахгүй гэж ээж нь үргэлж бодож яваа шүү. Ээж нь урт наслаж , удаан жарганаа. Тиймээс миний хүү ажил , эрүүл мэнд, амьдралаа сайн зохицуулж яваарай. Мөнгөнөөс илүү хүнд эрүүл мэнд л чухал байдаг юм. Хэтэрхий их ажиллаад ядраад биеэ хаях вий гэж ээж нь захиж хэлмээр байна.

Ээж нь ард түмэнтэйгээ байгаа болохоор ганцаардахгүй , ард түмэнтэйгээ бүр нэг гэр бүл болчихсон , огт ганцаардахгүй сайхан байдаг. Тийм болохоор миний хүү ээжийгээ ганцаардаж байна гэж битгий санаа зовоорой. Ээж нь хүүгийнхээ зөвлөгөөнүүдийг хүлээж авсан , ээж нь алдаануудаа заснаа. Ээж нь хүүдээ хайртай шүү гэж захимаар байна.

хэмээн ийнхүү сайхан ярилцлагыг өгчээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү