CocinaRecetas

Зүрхээ эрүүл байлгах 10 зөвлөмж

1.~Хушга ид. Өдөрт аяганы талаар хушга идэхэд танд омего 3 ийг нөхөх хангалттай тос хушганд байдгийг мэдэхэд илүүдэхгүй.

2.~Өндөг ид. Зүрхний судас хавхлагын булчинд хамгийн сайнаар нөлөөлдөг уураг зөвхөн (Вит Е, Вит12) өндөгний шард байдаг. Гэхдээ 4 ширхгээс хэтрүүлэхийг хориглодог.

3.~Өглөө босоод тамхи кофе хайхаасаа өмнө алгаа 70 удаа таш. Унтаж амарсан болон ачаалал авсан зүрх сэргэдэг.

4.~Та аллергигаас насан туршаа сэргийлээрэй. Энэ өвчин зүрхийг маш ихээр өвчлүүлдэг.

5.~Өдрийн турш суугаа буюу зогсч ажиллах, гэрээс гардаггүй хүн байвал 1 минут орчим хоер гараа өргөж 2-4 удаа дасгал хий.

6.~Амьсгалаа 30 секунд түгжин гаргахдаа уртаар амьсгал ав. 6 удаагийн энэ дасгал даралтыг 4мм-р буулгаж өгдөг.

7.~Холестрин ихдэхээс маш их болгоомжил. Элэгний шинжилгээнд муу холестрин ихэдсэн бол холестрин хөөгч эм хэрэглэж сурах. Хэвийн хэмжээнээс хэтэрсэн жингээ хасаарай.

8.~Кали ихтэй хүнс хэрэглэ. Үүнд: булчин мах, үзэмний шүүс, ногоон огурцы, банана, чихэртэй төмс ордог аж. Ногоон өргөст хэмхтэй помидор цуг идэж болдоггүйг санаарай. Энэ хоёр ногоо ходоодонд нэгийгээ шингэхийг хүлээн ялзардаг учир муугаар нөлөөлдөг.

9.~Өглөөний цайг ууж хэвш. Зүрхний янз бүрийн өвчлөлд нэрвэгсдийн 27% нь өглөөний цай уудаггүйгээс болж өвчилдөг.

10.~Стрессийг сэтгэл зүйгээсээ авч хаяарай. Хүмүүний суугаа орчин хотжин цардмалаар бүрэгдсэн учир тоосжилт хэвийн хэмжээнээс асар өндөр байдаг. Одоо эхээс төрж буй хүүхэд аллерги өвчтэй төрж байгаа билээ. Хүний эрүүл саруул бие бялдар эмгэгшилд өртөөд ирэхээр сэтгэл зүй ч мөн хямардаг. Энэ нь стрессийн хамгийн анхны хэлбэр болдог.

Энэ зөвлөгөөг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлээрэй.

Р.Сайхан-Уул

Related Articles

Check Also
Close
Back to top button

LIKE Дарж үзнэ үү