Recetas

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдэдээ зайрмаг авахдаа зайлшгүй анхаарах зүйлс – Хадгалаад аваарай

Та хүүхдэдээ зайрмаг авахдаа шошго дээрх найрлагыг хамгийн түрүүнд харах хэрэгтэй.Учир нь эцэг эхчүүд химийн нэмэлт бодистой,үйлдвэрийн боловсруулалттай,чихрийн агууламж өндөр,транс тос агуулсан бүтээгдэхүүнийг хүүхдэдээ ихээр өгч байна.Үүнийг өдөр болгон,ойрхон давтамжтай идэх нь ямар хор уршигтай вэ?

ШУТИС,Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор,хоол зүйч М.Пүрэвжав:

“1970-аад онд зайрмагийг ганцхан үйлдвэр үйлдвэрлэж байсан.Тухайн үед малын гаралтай сүүнд цөцгийн тос нэмж хөөсрүүлээд зайрмаг үйлдвэрлэдэг байж.Гэтэл өнөөдөр зайрмагийг сүү,цөцгийн тос (амьтны гаралтай)-оор үйлдвэрлэх нь багассан.Зарим зайрмагийг ургамлын гаралтай тосоор үйлдвэрлэж байна.Иймд бид сүү биш ургамлын тос идэж байна гэсэн үг.

Энэ нь илчлэг өндөртэй.Ургамлын тосоор хийсэн учраас сүүний амт оруулах,сүүний өнгөтэй болгох,технологийн олон шат дамжлагыг даван туулахын тулд химийн нэмэлт бодисуудыг нэмдэг.Ийм нэмэлттэй бүтээгдэхүүнийг хэрэглүүлж,хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.Та бүхэн хүүхдүүдэд аль болох сүүгээр хийсэн,цэвэр цөцгийн тос нэмсэн,химийн нэмэлт багатай зайрмаг сонгох хэрэгтэй.

Ургамлын гаралтай тостой зайрмаг хо.р биш учраас идэж болно.Гэхдээ хэрэглэж буй хэмжээг нь анхаараарай.Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө зайрмагийг өдөр бүр өгөлгүй ойрхон давтамжтай идүүлэхгүй байх нь чухал.

Хүүхдэдээ сонгож буй бүтээгдэхүүн болгоныхоо хаяг,шошгыг харж,хэчнээн төрлийн химийн нэмэлт байна,ямар будагч бодис байна гэх мэт зүйлсийг харж сонголтоо хийгээрэй. Эх сурвалж:Hoolzuich.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү