Мэдээ

З.Шинэчагтага: Э.Цэндбаатартай жинхэнээсээ тулалдаагүй хожигдож өгсөн, дараа нь манай төрлөөр би хожих зохиолтой байлаа…

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнгөрсөн есдүгээр сарын 9 /2022.09.09/-ны өдөр 600 сая төгрөгийн бооцоотой халз тулалдсан билээ.

Тус тэмцээнд Э.Цэндбаатар ялалт байгуулж, 600 сая төгрөгийн эзэн болсон байдаг.

Гэвч тэрбээр энэхүү бооцооны мөнгөө өнөөдрийг хүртэл аваагүй гэх мэдээлэл байгаа. Харин түүнтэй хамт тулалдсан холимог тулаанч

З.Шинэчагтага цахим хуудсаараа дамжуулан уг холимог тулаан нь тэр чигтээ эртнээс төлөвлөсөн зохиол байсан, ямар ч халз тулааны бооцооны мөнгө байгаагүй тухай ийнхүү бичлээ.

Тэрбээр: “Би цэндээтэй жинхэнээсээ тулалдаагүй шүү. Хожигдож өгсөн. Дараа нь манай төрлөөр би хожих ёстой байлаа. Ийм зохиолтой шоугаа Цэндбаатар өөрөө тавилттай ярилцлага өгч баларсан байдаг юм.

Тулалдахгүй тоглосныг хүн бүр харсан. Цэндээ ч мөнгө гаргаагүй. Би ч мөнгө гаргаагүй. Шоуны мөнгөө хувааж аваад салсан байдаг. Тийм ярилцлага өгснийг нь гайхсаар л байна даа. Нэр хүндгүй болоод баларч явахад нь хожигдож өгч нэрийг нь сэргээж өгсөн биш би өөрөө буруутан болох юм даа” гэв.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү